Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

БНСУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа дөрөв дэх сардаа буурлаа

БНСУ-ын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа тавдугаар сард буурсан байна. Өнөөдөр /2025.06.02/ “S&P Global”фирмийн нийтэлсэн судалгаагаар бол БНСУ-ын худалдан авалтын менежерүүдийн индекс (PMI) дөрөвдүгээр сард 47.5 байсан бол тавдугаар сард бага зэрэг нэмэгдэж 47.7 болжээ. Гэхдээ тус индекс 50-аас бага бол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурч байгааг илтгэдэг.

PMI өнгөрсөн хоёрдугаар сараас хойш 50-аас оош үзүүлэлттэй байгаа. “S&P Global” фирмийн эдийн засагч Усамах Батти хэлэхдээ “Өмнөд Солонгосын үйлдвэрлэлийн салбар тавдугаар сарыг тогтворгүй нөхцөл байдалтай эхлүүлсэн. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа агшиж буй нь дотоодын эдийн засаг зогсонги байдалд орж, АНУ-аас тогтоосон өндөр гаалийн татвартай холбоотой гэж фирмүүд тайлбарлаж ирсэн” гэжээ.

Үйлдвэрүүдэд ирсэн шинэ захиалга 2020 оны зургаадугаар сараас хойш үзэгдээгүйгээр огцом буурч, гарц сүүлийн хоёр жил хагасын хугацаанд хамгийн хурдан багассан байна. БНСУ-д дотоод эрэлт бага байгаа дээр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын тариф орж ирж нөхцөл байдлыг дордуулсан аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
6 сар 2, 2025 19:15

тэгнэ ш дээ,,,,,Ажиллах хүч гадны Цагаач ажилчидаа хөөж гаргаад байгаа юм чинь,,,,,

Холбоотой мэдээ

Back to top button