Үйл явдал: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн хурал болно

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 3
Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:30 цагт: Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-ий хэвлэлийн хурал “Улаанбаатар” зочид буудалд болно.
11:40 цагт: Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Жигжидийн Мөнхбат хэмээх алдартныг мөнхлөх хөшөөний нээлт болно.
12:00 цагт: Монгол урлагийн зөвлөл, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар биенналь” урлагийн наадмыг энэ сарын 6-20-нд зохион байгуулах гэж буй талаар “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
-Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн байгууллагуудын холбоо хамтран 6 дугаар сарыг дуустал Яармаг дахь “IC Park”-т 60 хоногийн турш ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн “Модлог гарден экспо” үзэсгэлэн худалдаа зохион байгуулна.
Орон нутагт:
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.