Улс төрийн халуун сэдэв

Дараачийн Ерөнхий сайдын марафон, хэн нь Ерөнхийлөгчид "таалагдах" бэ

Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газарт парламент итгэл үзүүлэхгүй гэж шийдлээ. Ингэснээр саях хэдэн өдрүүдэд хөшигний ард яригдаж байсан Ерөнхий сайдад горилогчдын нэрс албан ёсоор ил тод мэдээлэгдэх үндэслэл үүсэж байна.

МАН-ын нам дотор Г.Занданшатар, Я.Содбаатар, Н.Учрал, Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан нарын нэрс хүчтэй яригдсан. Эдүгээ Ерөнхийлөгч ялсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшигчийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Ерөнхий сайд томилогдоод, Засгийн газрын гишүүдээ нэрсээ өөрөө гаргаж, Ерөнхийлөгч зөвхөн зөвшилцөх үүрэг хүлээх юм.

Ерөнхийлөгч нь МАН-аас нэр дэвшиж, төрийн тэргүүнээр сонгогдсон тул эдүгээ "УИХ-д хэнийг өргөн мэдүүлэх үү" гэдэг асуудал үндсэндээ түүний сонголтоор явах логик харагдаж буй.

Нэг. Засгийн газраа дотроос нь "малтаж" унагахад нөлөөлсөн Н.Учрал

Л.Оюун-Эрдэнэ засаглахдаа Ерөнхий сайдад хамгийн их яригдаж байсан хоёр дүрээр дараалан ЗГХЭГ-ыг удирдуулсан. Нэг нь, Тусгаар тогтнолын ордноос Д.Амарбаясгаланг татаж, дэргэдээ "нарийн бичиг"-ээ хийлгэж байгаад сонгуулийн дараа түүнд УИХ-ын даргын суудал өгч явуулсан. Дараа нь "Би Ерөнхий сайд болно, цаг хугацааны л асуудал" хэмээн ярьж явсан Н.Учралыг татаж, ЗГХЭГ-ын даргаараа ажиллуулсан.

Эсрэг чиглэж мэдэх хүчнүүдээ ингэж дэргэдээ татсанаар Д.Амарбаясгалан дээр Л.Оюун-Эрдэнийн тактик зөв хэрэгжсэн бол Н.Учрал дээр аргачлалаа давтсанаар Засгийн газраа унагахад үлэмж нөлөө үзүүлэв. Н.Учрал үндсэндээ сүүлийн өдрүүдэд ил цагаандаа гарч, Ерөнхий сайд болох "пи-ар"-ын ажлаа албан ёсоор эхлүүлсэн юм. Түүнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх итгэл үзүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн гэх мэдээлэл бий.

Хоёр. Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд суудлаа өгөх хувилбар яригджээ

Бүр МАН-ын Бага хурлын өмнө Засгийн газраа тогтоож чадахгүйд хүрвэл Л.Оюун-Эрдэнэ Д.Амарбаясгаланд суудлаа өгөх тохироо хийсэн гэгдсэн. Үүнийг батлах мэтээр Ерөнхийлөгч өчигдөр хэлсэн үгэндээ "Би албан тушаалаа бусдад зарж байгаагүй" гэсэн өгүүлбэр хавчуулсан юм.

Д.Амарбаясгалангийн хувьд эдүгээ АН сөрөг хүчнээр ажиллах шинэ нөхцөлд парламентаас шинэ хууль батлан гаргах, ирцээ бүрдүүлэхэд улам хүндэрнэ. Засгийн газрыг тэргүүллээ гэхэд хамтарсан бус байдлаар томоохон ажлууд явахад хүндрэлтэй, хурдан унаж мэдэх эрсдэлтэй зэрэг болгоомжлох өнцгүүд байна.

УИХ дээр ч, Засгийн газарт ч Д.Амарбаясгалан "амаргүй" замаар удирдах нюанс бий. Дээрээс нь Л.Оюун-Эрдэнэтэй хамтатган, түүнийг төрийн тэргүүн ил загначихлаа. Түүнд төрийн тэргүүний дэмжлэг байх магадлал Л.Оюун-Эрдэнэтэй нийлснээр нэлээд буурчихсан гэсэн үг.

Гурав. Намаа, Засгийн газраа удирдаж байгаад, Ерөнхийлөгчид нэр дэвших боломж дээрх Г.Занданшатар

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн, хоёр удаа улиран хууль тогтоох институтээ удирдсан Г.Занданшатар энэ удаагийн марафоны битүү морь байлаа. УИХ-ын сонгуульд хэт вакумжсан, тойргоо муу усалсан асуудлаас үүдэж, Хангайн бүсэд унахад түүнийг Ерөнхийлөгч найзын ёсоор тосон авч, ЕТГ-аа удирдуулсан.

МАН-ын Зүүний хүчний холбооны шугамаар удаан нөхөрлөсөн тэд энэ удаа Я.Содбаатараас илүү дотно байна уу. Бага зэрэг харилцааны асуудал бий юу гэдгээс ихээхэн зүйл хамаарахаар байна. Ерөнхийлөгч 1980 оныг бус 1970 оныг дэмжих агуулгаа эрт илэрхийлсэн гэгдэж буй.

Хэрэвзээ 1970 оноо дэмжих аваас Л.Оюун-Эрдэнээс намын даргаа авч, Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэх дүрээ эсвэл Засгийн газрын тэргүүнээр тавьж, нөгөө бол далд бэлдэх нигууртай. Тэгэхээр улс төрийн маш нарийн мэдрэмжтэй У.Хүрэлсүх энэ удаад Г.Занданшатарыг ил гаргах уу, далд харзнах уу гэдэг нь ихээхэн сонирхолтой сэдэв болов.

Дөрөв. Бүхний ард далд менеж хийсээр ирсэн Я.Содбаатарыг Ерөнхийлөгч ил дэмжих логик

Я.Содбаатар бол эдүгээх Ерөнхийлөгчтэй хамгийн ойр дүр. УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа МАН-ын генсекээр очиж, ЕТГ-ын даргын суудлаа Г.Занданшатарт өгсөн билээ. Хөшигний ард "Ерөнхийлөгчийн чихний араас шивнэгч" нэртэй болтлоо түүнд ойртон нөхөрлөсөн Я.Содбаатар Засгийн газар унах сургаар Ерөнхий сайдад нэр дэвшихээр битүү ажиллаж эхэлсэн.

Одоо монголын дотоод орчин нөхцөлөөс гадна гадаад орчны том зураглалаа харж чадах, тоо бодож, хоёр хөрштэйгөө учраа олдог дүр Ерөнхийлөгчид хэрэгтэй. Энэ шалгуурт Я.Содбаатар, Г.Занданшатар нар нь дөхөж очих юм. Дээрээс нь намын бүтцээ огт орхигдуулахгүй авч явах дүр тавихгүй бол шуудхан уначих эрсдэлтэйг сая Л.Оюун-Эрдэнийн кэйсээс харсан.

Хэд хэдэн удаагийн сонгуулийн гол менежерээр МАН дотор ажиллаж ирсэн Я.Содбаатарыг энэ удаа Ерөнхийлөгчийн дэмжлэгийг хамгийн их хүлээх магадлалтай дүрээр нэрлэж байна.

Тав. Ж.Энхбаяр, Б.Жавхлан,С.Бямбацогт тэргүүтэй бусад нэрс

Ерөнхийлөгч 1970 оныхонд итгэл үзүүлэх сургаар Сангийн сайд Б.Жавхлан, Ж.Энхбаяр, С.Бямбацогт нарын нэрс яригдсан. Ерөнхийлөгчтэй ураг төрлийн холбоотой гэгддэг Б.Жавхлан Сангийн сайд хийх хугацаандаа хамгийн их вакумжсан. Авлигын хэргээр ойр харилцаатай байсан С.Батдөл ял сонссон, байнгын их уур уцаараар УИХ-ын гишүүдтэй хэт дээрээс харилцсан зэрэг шалтгаанаар муу нэртэйнхэн яваа.

Танхимынхаа эсрэг санал өгсөн сайд нарын нэрсэд С.Бямбацогт, Ж.Энхбаяр, Б.Жавхлан нар багтаж буй. Эдгээрээс арай дөнгүүр нь Ж.Энхбаяр байж болох ч олон нийтийн дэмжлэг авахгүй, эрх ашгийн зөрчилтэй харагдах дүрүүдийн нэг. С.Бямбацогтын тухайд аль ч Ерөнхийлөгчийн болоод Ерөнхий сайдын төлөөх ирээдүйн марафонд явахаас илүү одоогийн сайдын суудлаа өөрчлөх амбиц нь илүү магадлал өндөр билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 3, 2025 10:31

Жадамбын Цагаантолгойт л биш шүү,ямар ч сургууль төгсөөгүй амьтан ш дээ ! Хүүкийн найзын хувьд л энд зураг нь орж бгаа биз дээ....

Зочин
Зочин
6 сар 3, 2025 10:35

Учка ч хүн муутай юмаа. Үхлүүт хэвтэж байхад нь нөгөө муу хэнтийнхэн, ханчин гэгээн, Оюук нар л их тус болсон доо

Баяр
Баяр
6 сар 3, 2025 10:46

Битгий шаа

Зочин
Зочин
6 сар 3, 2025 10:54

Энэ хэдээс олигтойхон хийчих зоригтой хүн байхгүй л юм байна. Өдөр хоногийг л өнгөрөөх хүмүүс.

ган
ган
6 сар 3, 2025 11:07

Энэ хэдийн дотор ерөнхий сайд хийчих ашиг сонирхлын зөрчилгүй хүн нэг ч �##�га. Дээр нь хүн удирдах ур чадварын хувьд бүр ч таг хүмүүс байна. Арай дээр нь Амарбаясг�##�ан.

Ard
Ard
6 сар 3, 2025 11:25

Hen ch bish shu.eoo arai arai ichehgui bn uu ta nar

Зочин
Зочин
6 сар 3, 2025 11:26

Алин ч биш арай дөнгүүр Занданшатар юм түгжилдсэн хүнд Монголчууд ясны дургүй учраас Учр�##�д бүр нэмэргүй

Иргэн
Иргэн
6 сар 3, 2025 11:50

Тарвагаа авчраад ЕС болгочихоо хар массд хамгийн их та�##�агдана,тэр ч хар массаа сайхан хошгируулна хороо ч сайхан хутгана,тэгээд ч наадам дөхлөө гайх�##� чинь бас дэвж мэвдэг биз дээ хөдөөний та нарт яг тохирно

Иргэн
Иргэн
6 сар 3, 2025 11:51

Аль нь ч тохирох дүр биш.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 12:18

Г.Тэмүүлэн, Н.Номтойбаяр гээд шижигнэсэн сайхан з�##�уучуудын байна

Зочин
Зочин
6 сар 3, 2025 12:24

Нэг хулгайчийг нөгөөгөөр солих тийм зугаатай юм байхдаа 2ээлж л хоолондоо орношдээ

Зочин
Зочин
6 сар 3, 2025 12:26

9сайдад санаархагчдаас ёлтойх нь занданхүү юм байхдаа бүгд хулгайч хуурамчууд харагдаад бнаа

Зочин
Зочин
6 сар 3, 2025 13:13

Муу эр 2 төрд, муу эм 2 эрд үйлчилнэ гэдэг юм шүү дээ гаруудаа. Ханилж яваад хажуудхаа хазчихаад хогийн гарууд шүү бас л

Зочин
Зочин
6 сар 3, 2025 13:16

Занданшатар минь 2-н хооронд хэдэн сарын настай eрөнхий сайд болж нэр нүүрээ барж байхаар арай урт настай eрөнхийлөгчид зүтгэх нь дээр дээ. Цаад Хүүкээ бодвол бас арай ном уншдаг, шашин номтой хүн байна ямархуу заваан атгаг хүмүүс дунд орж суугаад наад зах нь өвчний үүр болоод дуусна гэдгээ мэдэх биз. Eрөнхий сайд хүн хэзээ ч сайн нэр зүүхгүй шүү

зочин
зочин
6 сар 3, 2025 13:36

ЖДҮ-ийн хулгайч нар 2 дахь ээлжийн хоолонд Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр зүтгэж эхэлж байна даа, төр гэж Тоглоом болсон байна.

irgen
irgen
6 сар 3, 2025 13:40

Ezen haan medej bga baihoo

Зочин
Зочин
6 сар 3, 2025 14:06

Ж.яэнхбаяр гэж хорионы амьтан хор хутгаад явдаг юм уу

Манайд
Манайд
6 сар 3, 2025 14:15

Сая үг хэлэхдээ: Миний 2 суганы үс энд зэрэгцээд сууж бн. гэсэн шүү. Содбаатар нь одоо юуны үс юм бол доо хөө!

Монгол иргэн
Монгол иргэн
6 сар 3, 2025 14:57

Ер нь л туршлагатай парламентчид блохоосоо илүү Төрд удсан одоогийн хэд чинь...Аль ч нам ынхан адилхан..2 -р.Ээлжит хоолондоо....Эх ороноо бодох бус...ИХ Л АРВИН ИДЭЖ УУХ ГЭЖ ОРДОГ ЮМ БНА...ӨЧИГДӨРИЙН ЕС ИЙН ХЭЛЭЛЦҮҮЛСЭН...ХАМТАРСАН ЗГ Т ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ...УИХ ЫН ЧУУЛГАН ТОД ИЛЭРХИЙЛСЭНИЙГ БАРИМТТАЙ ХАРЛАА...ХЭЛЬЕ

Зочин
Зочин
6 сар 3, 2025 15:13

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

zochin
zochin
6 сар 3, 2025 15:14

amarbayasgalan gedeg avilgach l lav bish shuu. enkhbayar gedeg jdu-chin bas no shuu

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:20

Олигтой боловсрол, ёс зүйтэй хүн гаргах хэрэгтэйг Монголчууд тод харлаа! МАН үнэндээ тийм хүн байхгүй тул гаднаас ЕС сонго!!

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:25

ЖДҮ н Ж Энхбаяр л лав биш шүү сан хулгайлж бсан хүн улсаа ч хусна

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:29

Оюук одоо сүүлийн буугаа буудаж Хүүкийн хүмүүсээс биш . Гаднаас хүн томилуулах хэрэгтэй

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:31

Хүүкийн хүмүүсийг бүү томил. Гаднаас их хурлын гишүүн биш хүн томил

Ард
Ард
6 сар 3, 2025 16:33

Намбарын Энхбаяр бол сайн хийнэдээ. Даанч эд нар тавихгүйл байхдаа. Ёстой хий нь гарсан, юмаа мэддэг идэж уухгүй хүндээ.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:40

Ерөнхий сайдыг Хүрэлсүх өөрийн та�##�лаараа сонгоно. Хүрэлсүх ерөнхийлөгч төдийгүй МАН- ын дарга, �##�бан бус засгийн тэргүүн бяр нь багтаж ядан х�##�ьж сагаж буй хүн. Засагт хэн гэдэг сайдууд багтаахыг ч Хүрэлсүх л шийднэ. Гэвч нам доторх сөрөг хүчин нь бусад намуудтайгаа нийлж амар заяа үзүүлэхгүй л болов уу.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 16:43

1) Амарбаясг�##�ан бол харизмгүй өлбөгөр хүн юм байна. Зүгээр л аппаратын гүйцэтгэгч ажилтан! Хүний мөс, зангараг багатай! 2) Занданшатар бол ухаан дутна, мулгуу больхи хүн! 3) Содбаатар бол удирдагч манлайлагч хүн биш! Чад�##� чансаа ч дутна! 4) Жавхлан бол маш муу хүн! Б�##�агтай! 5) Ж.Энхбаяр хүн нь тийм муу хүн биш боловч Засаг толгойлоход арай л чац дутах болов уу? 6) Харин Учр�##� энэ хэдээсээ арай дөмөг нь юм уу даа: Гайгүй боловсролтой, сэтгэлгээ, ёс суртахууны хувьд эвдрээгүй, өсөхийн өлөн биш, өсч яваа з�##�уу хүн!

Зочин
Зочин
6 сар 3, 2025 19:35
Reply to  Зочин

Засгийн г�##� барьж байгаа Учр�##� сая ЕС ынхаа араас хутг�##�сан. Айлын эхнэр г�##�руугаа ус хийдэггүй. Хөгийн, хогийн новш. Ураанд их дуртай юм билээ. Улаанбадрахад томилж, жинхэн уран ямар байдгийг амилуулах ёстой.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 17:19

Молор-Эрдэнэ

зочин
зочин
6 сар 3, 2025 17:19

Одоо Засгийн газрыг аваад явах чадвартай хүнээ зөв сонгомоор бн, сонгож чадахгүй бол Оюун-Эрдэнэ шиг юм болно, эргэлзэх хэрэггүй, з�##�уучууд биднээс илүү мэдлэгтэй ухаантай байна.

Зочин
Зочин
6 сар 3, 2025 17:48

ЗАНДАНШАТАР Л БНА ДАА. ГАДААД ХЭРГИЙН САЙД.УИХ ЫН ДАРГА, ЗГХЭГДАРГ ГЭЭД Л ТӨРД БЭЛТГЭГДСЭН КАДР. БУСАД ЯАХАВ ДЭЭ НЭГ Л ТИЙМХЭН...

Зочин
Зочин
6 сар 3, 2025 20:50

За хө эд нараас Зандка, Содко хоёрын нэг л болсон дээр дээ. Амарбаясг�##�ан ч эүүрсний хулгайч гээ биздээ. Энхбаяр нь жидүүчин гээ биздээ.

ЗОЧИН
ЗОЧИН
6 сар 3, 2025 21:17

Энхбаяр, Содбаатар,, Учр�##� нарыг хүмүүс гөлөг гэж тоохгүй дээ. Тэгээд ч богино настай Засгийн газар баыгууллагдана. Занданшатар нь дээр дээ

Зочин
Зочин
6 сар 3, 2025 22:48

Энэ дундаа Занданшатар боловсрол, ёс зүй, харилцаагаараа илүү юм уу гэж санагдсан.

зочин
зочин
6 сар 4, 2025 11:15

ухаантай хүн бол урвагчийг өөрөөсөө холдуулах хэрэгтэй, хэзээ ч урваж асууд�##� үүсгэж магад

Холбоотой мэдээ

Back to top button