ОХУ Украины халдлагад хариу өгөхөөс өөр аргагүй гэж Путин Трампт хэлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Украин ОХУ-д цохилт өгсөн талаар утсаар ярьсан байна. Трамп лхагва гарагт /2025.06.04/ өөрийн сошиал хаяг дээрээ бичихдээ Путинтэй цаг 15 минутын хугацаанд ярьсан гэжээ.
Түүний сошиал хаяг дээр оруулсан нийтлэлээр бол ОХУ-ын цөмийн зэвсэг тээвэрлэх чадвартай бөмбөгдөгч онгоцнуудад Украин дроноор халдсанд хариу өгөхөөс өөр арга байхгүй гэж Путин хэлсэн байна. Украин Сибирийн гүнд байрлуулсан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцнууд болон Крымийн хойгийг Оростой холбодог Керчийн гүүрэнд цохилт өгсөн.
Путиний гадаад бодлогын туслах Юрий Ушаков мэдэгдэл хийснээр Путин Трамптай ярихдаа Киев, Москвагийн хооронд явагдсан гал зогсоох хэлэлцээр үр дүнтэй болсон гэж хэлжээ. Трамп, Путин хоёр мөн олон улсын асуудлаар, тодруулбал Ойрх дорнодын талаар мөн ярилцсан байна. АНУ Ирантай цөмийн хөтөлбөрийнх нь талаар хийж буй хэлэлцээнд ОХУ хэрхэн тусалж болох талаар ярилцсан аж.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.