ЭДИЙН ЗАСАГ
Ажилгүйдлийн түвшин 0.3 хувиар нэмэгджээ

Ажил эрхлэлтэд, хөдөлмөрийн насны хүн амын тоо 2024 онд өмнөх оны орчимд буюу 2 сая 298 мянга байв. Бүрэлдэхүүн хэсгүүдээр авч үзвэл, ажиллах хүчний тоо өмнөх оноос 60.4 мянгаар буюу 4 хувиар өсөж 1427.7 мянгад хүрсэн нь ажиллагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой гэжээ.
Харин ажиллах хүчнээс гадуурх хүн амын тоо 60.3 мянгаар буюу 6.5 хувиар буурч, 870.2 мянга болсон байна. Ажилгүй иргэдийн тоо өмнөх оноос 6.8 мянгаар нэмэгдэж, 79.4 мянгад хүрснээр ажилгүйдлийн түвшин 0.3 нэгж хувиар өсөж, 5.6 хувь болжээ. Ажиллах хүч нэмэгдсэний үр дүнд ажиллах хүчний оролцооны түвшин 2024 онд 2.6 нэгж хувиар өсөж, 62.1 хувьд хүрсэн байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.