Нийгэм мэдээ

Ажил олгогчдын төлдөг НДШ-ээс 2 хүртэлх хувийн шимтгэлтэй тэнцэхүйц хөнгөлөлт, чөлөөлөлт олгоно

Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо.

  • Хуулийн төсөлд тэтгэврийн тогтолцооны шинэчлэл хийхдээ дараах байдлаар буюу,
  • Олон эх үүсвэрээс тэтгэвэр авдаг боломжийг нээх
  • Ажил олгогчдын төлж буй нийгмийн даатгалын шимтгэлээс хоёр хүртэл хувийг хөнгөлөх
  • Иргэний төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс дөрөв хүртэлх хувийг өөрийнх нь нэр дээр хуримтлуулна
  • Оюутан, залуучууд, ахмад настнууд хөдөлмөр эрхэлбэл нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх зэрэг өөрчлөлтүүдийг тусгажээ.

Татварын багц хуульд оруулсан өөрчлөлттэй холбоотойгоор ийн Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулахаар тусгасан байна.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button