Гадаад мэдээДЭЛХИЙ

БНХАУ-ын газрын ховор металлын хязгаарлалт дэлхийн автомашины салбарт цохилт боллоо

БНХАУ газрын ховор металлын экспортдоо хязгаарлалт оноосон нь дэлхийн автомашины салбаруудад хүчтэй цохилт болж байна. Европ дахь зарим автомашины сэлбэг үйлдвэрлэдэг компаниуд үйлдвэрлэлээ зогсоосон бол “Mercedez Benz” компани газрын ховор металлын хомсдолоос хамгаалах арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Европы автомашин нийлүүлэгчдийн холбоо “CLEPA” мэдэгдэл хийхдээ нийлүүлэлт нь шавхагдсаны дараа хэд хэдэн үйлдвэрийн шугам үйл ажиллагаагаа зогсоосон гэжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард БНХАУ хэд хэдэн газрын ховор металл болон холбогдох соронзын экспортоо зогсоох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэр нь дэлхий даяар автомашин, хагас дамжуулагч, батлан хамгаалахын үйлдвэрлэл явуулдаг болон агаар сансрын технологийн компаниудын нийлүүлэлтийн сүлжээг хөл толгойг нь сольж орхижээ.

БНХАУ дэлхийн газрын ховор металлын салбарт ноёрхдог. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хийж буй худалдааны дайнд Бээжингийн гол зэвсгүүдийн нэг нь ховор металлын экспорт юм. Хятад дэлхийн нийт газрын ховор металл үйлдвэрлэлийн 90 хувийг бүрдүүлдэг. Автомашины салбарын төлөөлөгчид газрын ховор металлаас нэн хамааралтай учир экспортын хязгаарлалт үйлдвэрлэлд заналхийлж байгааг анхааруулж буй.

“Ford” компанийн санхүү хариуцсан захирал Шерри Хаус хэлэхдээ “Олон долоо хоногийн өмнө эд ангиа захиал авдаг, өндөр зохион байгуулалттай системд энэ явдал дарамт шахалт учруулж байна” гэжээ. БНХАУ-ын экспортын хяналт нь энэ системд заримдаа шулуухан, заримдаа бартаатай давхар нэмж байна гэж тэр хэлсэн юм. Хаус “Бид ямартай ч болгож л байна. Гэхдээ асуудал байгаа хэвээр, энэ асуудлыг шийдвэрлэн үргэлжлүүлэн ажиллаж байна” хэмээжээ.

Европын холбооны Худалдааны комиссар Марос Сефчович хэлэхдээ БНХАУ-тай хамтран газрын ховор металлын нөхцөл байдлыг аль болох хурдан зохицуулахаар тохиролцсон гэсэн юм. Харин Европын холбооны Аж үйлдвэрийн стратегийн асуудал эрхэлсэн комиссар Стефан Сежурн “Бид бусад орноос, ялангуяа БНХАУ зэрэг 100 хувь хамааралтай буй орнуудаас хараат байдлаа бууруулах хэрэгтэй. Экспортын хязгаарлалт бидний түүхий эд худалдан авдаг сүлжээгээ төрөлжүүлж буйг нэмэгдүүлнэ” хэмээсэн байна.

Германы цахилгаан болон дижитал аж үйлдвэрлэлийн “ZVEI” холбооны гүйцэтгэх захирал Вольфганг Вебер хэлэхдээ олон компани нийлүүлэлтийн асуудлыг хурдан шийдэж өгөхийг засгийн газруудад лоббидож байгаа гэжээ. Тэдгээр компаниудын ихэнх нь хэдэн долоо хоног эсвэл сарын л нөөцтэй аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
...............
...............
6 сар 8, 2025 07:50

Энэ боломжийг ашиглаад манайх газрын ховор элементээ олборлож зарах хэрэгтэй. Гэтэл харийн гар хөлүүд геологичдыг зодож хөөсөн. Засгийн газар ч хамга�##�аагүй тэнэг.

Солийн Данзан
Солийн Данзан
6 сар 8, 2025 08:50

Эх орончийн дүрд шаацгааж бхаар боломжийг ажиглацгаая!!!БАЯЖИГТУН!!!

Холбоотой мэдээ

Back to top button