НИЙГЭМНийгэм мэдээ

“Бүх цэргийн наадам”-ын барилдаан өнөөдөр болно

Монголын үндэсний бөхийн холбоо, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабаас зохион байгуулдаг цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам” өнөөдөр Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

1992 оноос эхлэлтэй тус барилдаанд МҮБХ-ны албан ёсны чансааны дагуу аймаг, цэргийн арслан цолтой 100 бөхөөр магнайлуулсан хүчит 256 бөх зодоглох юм. Бөхийн холбооноос оролцох бөхчүүдэд хязгаарлалт тогтоосон бөгөөд ингэхдээ аймаг, цэргийн арслан 100, заан 25, харцага 13, начин 60, сумын цолтон болон залуу бөх 48 барилдах боломжтой аж. Хүндэтгэн үзэх шалтгаанаар оролцох боломжгүй бөхийн оронд тухайн цолны дараагийн чансааны бөх нөхөн зодоглох юм байна.

Барилдаан 11:00 цагт Монгол бөхийн өргөөнд эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button