ЭДИЙН ЗАСАГ

NewsMetal: Монгол Улс АМНАТ-ийн татварыг 20 хувь болтол нэмнэ гэх цуурхал зах зээлийг түгшээж эхэллээ


Өчигдөр дотоодын коксжих нүүрсний фьючерсийн зах зээлд огцом хэлбэлзэл гарсан нь "Монгол Улс нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг (АМНАТ) одоогийн түвшнээс 20 хувь болтол нэмэхээр төлөвлөж байна" гэх цуурхал гарсантай холбоотой гэж үзлээ.

Хамгийн өндөр хэмжээний арилжааны гэрээ нэг өдрийн дотор 7 хувиар өсч, импортын коксжих нүүрсний өртөг нэмэгдэх вий гэсэн зах зээлийн болгоомжлолыг өдөөв.

Монголын Үнэт Цаасны Биржийн гишүүн, үнэт цаасны компани болох Голомт Капитал ХХК-ийн Ерөнхий менежер Аз сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа "Засгийн газар өчигдөр УИХ-д шинэ татварын хуулийн төсөл өргөн барьсан гэж сонссон. Энэ төсөлд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 20 хувь болгохоор тусгасан гэсэн яриа байгаа ч энэ бол одоогоор зөвхөн цуурхал" хэмээн хэлжээ.

Дотоодын болон гадаадын салбарын шинжээчид ийм бодлогын өөрчлөлт хийх боломж бага хэмээн харж байна.

Сүүлийн үед "Монгол нүүрсний нөөцийн татварыг 20% болтол нэмэхээр төлөвлөж байна" гэх мэдээлэл гэнэт цацагдаж, дотоодын коксжих нүүрсний фьючерсийн үнэ огцом өссөн. 6-р сарын 4-нд хамгийн их арилжаалагдсан гэрээ тонн нь 1,285  юань хүрч, өмнөх өдрийн хаалтын үнээс 7.19%-иар өссөн байна.

Бидний Монгол дахь эх сурвалж болон Гашуунсухайтын нүүрс импортлогчдоос авсан мэдээллээр дээрх цуурхлыг албан ёсоор батласангүй. Харин Сангийн яам, Татварын ерөнхий газартай зөвлөлдсөн бөгөөд "Энэ хуулийн төслөөс бусад АМНАТ-тэй холбоотой ямар ч шинэ төслийг өргөн бариагүй" гэх хариултыг өгсөн.

Голомт Капитал ХХК-ийн Ерөнхий менежер Аз яриандаа "Монгол Улсын Сангийн яамны Татварын бодлогын газар уг хуулийн төслийг боловсруулахад оролцсон” хэмээсэн бөгөөд бид Сангийн яам, Татварын ерөнхий газар, мөн 'Эрдэнэс Тавантолгой', Энержи Ресурс, Монголын хөрөнгийн бирж зэрэг газруудаас тодруулахад бүгд АМНАТ-д өөрчлөлт оруулаагүй гэж мэдэгдсэн бөгөөд ийм өөрчлөлт нь хууль ёсны журмаар явагдаж, УИХ-аар батлагдах шаардлагатай" гэсэн хариуг өгсөн юм.

Улаанбаатар хотод байрладаг Монголын Судалгааны Нийгэмлэгийн тэргүүн Сюй Шяо сүүлийн үеийн хууль тогтоомжуудыг судлах явцдаа, "Сангийн яам болон Ашигт малтмалын газар зэрэг албан ёсны эх сурвалжаас ямар нэгэн өөрчлөлт хийгдсэн тухай мэдээлэл байхгүй" хэмээн хариу өглөө.

Монгол Улсын нүүрсний экспорт 2021 онд 16 сая тонн байсан бол 2024 онд 89 сая тонн болсон. Гэсэн хэдий ч энэ жил нүүрсний зах зээл сул байгаа тул экспортын хэмжээ сүүлийн үед буурсаар байгаа. Дотоодын нүүрс импортлогчид ойрын хугацаанд нөөцийн татварт өөрчлөлт орох магадлал бага гэж үзэж байна.

Гашуунсухайтад байрлан ажилладаг Таншань Жиюнда ачилтын компанийн менежер Жан сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, "Одоогийн байдлаар Монголын нүүрсний үнэ 2018 оноос өмнөх түвшинд буцсан, борлуулалт ч хэцүү байна. Хэрэв татвар нэмэгдэж нүүрсний үнэ өсвөл эцсийн хэрэглэгчийн зах зээл түүнийг даахгүй" гэжээ.

Ганцмод боомтод байрладаг Пинчуан трейдинг компанийн менежер Тангийн үзэж буйгаар,"Зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн өнөөгийн нөхцөлд Монголын нүүрсэнд татвар нэмэх шалтгаан харагдахгүй байна. Ирээдүйд татвар нэмэх тохиолдолд ч батлах процесс урт учраас ойрын хугацаанд хэрэгжихгүй” гэв.

Энэ байр суурийг Монгол дахь салбарын хүмүүс ч дэмжиж байна. Аз, Caixin агентлагт өгсөн ярилцлагадаа"Хэрэв ирээдүйд ийм санал гарвал шинэ Ерөнхий сайд томилогдсоны дараа л УИХ-д өргөн баригдаж хэлэлцэх боломжтой бөгөөд УИХ-аар хэлэлцүүлэхийн тулд дор хаяж 1-2 сар үргэлжилнэ" гэсэн юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: NewsMetal

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button