МАН-ын С.Ганбаатартай өрсөлдөх төлөвлөгөө нь Г.Занданшатар

"Би Ерөнхийлөгчийн өндөр сэнтийг гадныхны 50 сая вонноор зарж байгаагүй. Би намаа солиогүй, эх орондоо хайртай, эхнээрээ солиогүй" гэсэн үгийг төрийн тэргүүн саяхан Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг "унагахдаа" хэлсэн юм. Тэрбээр төрийн тэргүүний хувиар МАН-ын дотоод хагарлыг илчилж гарч ирэхдээ гадагшаа чиглэсэн ганц өгүүлбэр хэлсэн нь энэ байлаа.
С.Ганбаатар нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үеэрээ гадны иргэнээс хандив авч буй бичлэг олон нийтэд цацагдаж, шалгагдаж байсан ч тэгсхийгээд намжсан юм. Улмаар АН-д элсэж, эдүгээ "Би Ерөнхийлөгчийн сонгуульд байнга бэлэн байдаг" гэх байр суурь илэрхийлж буй.
Сүүлийн жилүүдэд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой дүрүүдийн судалгаанд С.Ганбаатар дээгүүр жагссаар буйд МАН-ынхан эмзэглэсээр байгаа юм. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, ялалт байгуулсан амжилтаа МАН 2027 онд үргэлжлүүлэх нь нэн чухал.
Тиймээс Засгийн газраа унагаж, Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой дүрээ шинэ Ерөнхий сайдаар томилж, намын даргаар өгч өргөж байгаад төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх хувилбар МАН дотор эртнээс яригдаж байв. Хөшигний ард удтал ярилцсаны эцэст тэд энэ дүрээрээ Г.Занданшатарыг нэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, МАН С.Ганбаатарыг цохих дүрдээ Г.Занданшатарыг бэлтгэж, 2027 оны зураглал өрсөн байна.
Төрийн тэргүүний хувьд нам доторх Зүүний хүчний холбооны дүрүүдийнхээ нэгэнд суудлаа үлдээх бодлого, Л.Оюун-Эрдэнэ талаас дундын шугам дээр ажиллах зөөлөн хүчний бодлоготой хүнд ажлаа өгөх огтлолцол дээр тохирсон гэх логик эндээс харагдана.
Улс төрийн намуудын хувьд эдүгээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульдаа бэлдэх, үүнд зориулж улс төрийн тоглолтуудаа хийх нь хамгийн чухал буй. МАН дотооддоо хэдий хагарч, үе хоорондын диманик явж буй ч эцсийн дүндээ 2027 оны сонгуулийн үр дүнгээ тооцож, голлох тохироогоо хийж байгаа нь энэ юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Босоо ялнаа
Энэ Ганбаатар чинь орон гаран хүн. Энэ хүн хог яаж ерөнхийлөгч нь тэр гэж ярьдаг байна ах. Ийм хүн хогнуудыг төрөөс, улс төрөөс �######�уулж, нутаг зааж суулгах хэрэгтэй. МҮЭ ийг самарч, олон үл хөдлөх хөрөнгийг авсан. Уул нь шоронд байр ёстой хүн.
МАн боль. Төрж өссөн аймгаасаа гарч чадаагүй б�##�ай новшийг
2024 оны сонгуулиар ялагдсан, нүүрсний хулгайчийг дэвшүүлж байгаа нь доромжлол
Eрөнхий сайд хийхээр чинь наана нь нэр нүүрээ барна даа. Eрөнхий сайд хүн сайн нэртэй байх хэцүү. Нэр хүнд олох гээд Хүүк шиг баахан мөнгө тараана, популист шийдвэрүүд гаргана
Хүрэлсүх чи болио, дандаа намаа хаг�##�ан бутаргана. Энхбаяртай хуваагдаж байж Элбэгдоржийг гаргаж энэ улсын хойдохыг уншуулах дөхсөн. Энхболдтой хуваагдаж Баттулгыг гаргасан. Одоо Оюуктай хуваагдаж байж дундаас нь Ганбаатар eрөнхийлөгч болох юм байна. Ямар гээчийн тавьтаргүй хачин хүн бэ чи Хүүкээ
Яаж ч бодсон Г.Занданшатар нь Ерөнхий сайд болох нь зөв байна. Ядаж нэр цэвэр юм.
Ганбаатар гишүүний ажлаа л сайн хийхээ бод олон хүн гишүүн болох гээд мөрөөдөөд байхад
АН-д зөөлөн боорцог
За босоо дэвшээч үү үгүй юу босоо тийм мундаг хүн юмуу өөрийгөө өөрөөл бэлдээд попорч байдаг хаана ялах боломж байна тэнд хаанаас хамаагүй дэвшдэг тийм л бузар шүү дээ.
тэнэг л хүн бол ргэлж худлаа шаадаг ганбаатарыг дзмжих байх
Gambaa odoo bol hudlaa l daa.
Жаран чавканы 2 нь кк
Юун Ганбаатар. Энэ поп нөхрийг их өргөмждөх шив дээ.
27 оны сонгуулиар Ганбаатар нэвт шаана! Харж л байгаарай, ардын намын нохой бааснууд!