Трамп Калифорнийн амбан захирагчийг баривчлахыг дэмжжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Лос-Анжелес хотод болж буй эсэргүүцлийн жагсаалыг үймээн самуун болсон хэмээн Үндэсний гвардын 2 мянган цэрэг илгээсэн. Дараа нь тэр нэмж хоёр мянган цэрэг илгээнэ гэж өнгөрсөн амралтын өдрүүдээр мэдэгдсэн юм.
Тэгвэл нэмэлт цэргүүд ирэх хүртэл усан цэргийн 700 алба хаагч Лос-Анжелес руу илгээх болжээ. АНУ-ын зэвсэгт хүчин мэдэгдэл хийхдээ усан цэргүүд Үндэсний гвардын алба хаагчид очих хүртэл холбооны засгийн газрын өмч, ажилтнуудыг хамгаалахад тусална гэжээ.
Трамп цэрэг илгээхээсээ өмнө Калифорнийн амбан захирагч Гавин Ньюсомыг ажлаа хийдэггүй гэж шүүмжилсэн. Тэгвэл АНУ-ын хилийн асуудал эрхэлсэн дарга Том Хоман хэлэхдээ Ньюсом Трампын захиргааны цагаачлалын бодлогод саад учруулж байгаа тул баривчлах хэрэгтэй гэж хэлжээ. Үүнийг Трамп дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Тэр “Хэрвээ би Томын оронд байсан бол баривчилна. Гайхалтай санаа гэж бодож байна” хэмээсэн юм. Ньюсом Трампын үйлдлийг ерөнхийлөгчийн гаргах бус дарангуйлагчийн хийх зүйл гэж шүүмжилсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.