Ким Сэ Рун аавдаа мөнгө зээлсний улмаас 180 мянган ам.доллар алдсан байжээ

Хоёрдугаар сард нас барсан жүжигчин Ким Сэ Рун аавынх нь бизнес бүтэлгүйтсэний улмаас санхүүгийн хүнд хэцүү нөхцөлд орсон байжээ. Тэр аавынхаа бизнест мөнгө зээлсэн зээлдэгчдийн нэг байсан аж. “SBS Entertainment News”-ийн мэдээлснээр Ким Сэ Рун мөн гэр бүлийнхээ өрийн тодорхой хэмжээг төлж, энтертайнментын салбарт ажилладаг танилуудаасаа санхүүгийн тусламж авдаг байжээ.
Ковидийн цар тахлын үеэр түүний аавын бизнес нуран унасан байна. Үүний улмаас Ким Сэ Руны аав 2020 оны арванхоёрдугаар сард дампуурал зарлаж, 20 орчим зээлдүүлэгчид өртэй үлдсэн юм. Тэдгээр зээлдэгчдийн нэг нь Ким Сэ Рун байжээ. Мөн түүний гэр бүлийн ажиллуулдаг байсан ресторан түрээс, завсар үйлчилгээний төлбөрөө төлөөгүйн улмаас үйл ажиллагаа нь зогссон байна.
2022 онд согтуугаар жолоо барьсан хэрэгт холбогдож, хүмүүст нөхөн төлбөр өгөх ёстой болсон нь түүний санхүүгийн нөхцөл байдлыг илүү дордуулжээ. 2023 онд болсон тус хэргийн шүүх хурлын үеэр түүний өмгөөлөгчид мэдэгдэхдээ “Ким Сэ Рун бол өрхийн тэргүүн, санхүүгийн хүнд нөхцөл байдалд байгаа гэр бүлийнхнийгээ дэмждэг” хэмээсэн байдаг. Түүнийг харамсалтайгаар нас барсны дараа ээж нь мэдэгдэл гаргахдаа “Сэ Рун гэр бүлийнхээ цор ганц санхүүгийн тулгуур байсан гэж худал мэдээлэл явж байна” гэж байсан юм.
Эх сурвалж: Korea Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.