Украин, ОХУ дайнд амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хүлээлгэн өгчээ

Украин ОХУ-аас дайнд амь үрэгдсэн 1,212 цэргийн цогцсыг лхагва гарагт /2025.06.11/ хүлээн авсан байна. Киевийн дайны хоригдол солилцоог зохицуулах хороо Телеграм дээр мэдэгдэл хийхдээ “Эх нутагт нь хүлээлгэн өгөх ажиллагааны үр дүнд амь үрэгдсэн 1,212 хамгаалагчдыг Украинд буцааж өглөө” гэжээ.
Харин Кремлийн туслах Владимир Мединский мэдэгдэл хийхдээ Украины талаас 27 Орос цэргийн цогцсыг хүлээлгэн өгсөн хэмээсэн байна. Киев, Москва хоёр өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт /2025.06.02/ хэлэлцээ хийж, амь үрэгдсэн цэргүүдийн цогцос болон дайны хоригдлуудыг солилцох тохиролцоонд хүрсэн.
Амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хүлээлгэн өгөх ажил маргаан дагуулсан байна. Ням гарагт /2025.06.08/ Мединский хэлэхдээ Украин 1,212 цогцсыг хүлээн авахаа хойшлуулсан гэж буруутгасан юм. Мөн ОХУ-ын албан тушаалтнууд хэлэхдээ цогцсуудыг ачсан машинууд хил дээр таван хоног хүлээж байж Украин руу нэвтэрсэн гэжээ. Харин Украины тал ОХУ-ыг зөвлөлдөлгүйгээр нэг талын шийдвэр гаргаж алхам хийсэн гэж буруутгасан байна.
Даваа болон мягмар гарагт Киев, Москва хоёр 25-аас доош насны болон хүнд бэртсэн цэргийн хоригдлуудыг солилцсон юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг хүлээж авах гэж ар гэрийнхэн нь нэлээн явд�##� чирэгдэл, авилга энэ тэр болж байж олж авдаг гэсэн, саяхан Зёли амь үрэгдсэн цэргүүдийн ар гэрийнхэнд хандаж төрөөс нөхөн олговор тэтгэмж авахгүй гэсэн бат�##�гаа шаардсан, тэгж бат�##�гаа өгсний дараа цогцсыг ар гэрийнхэн нь хүлээн авах боломжтой болох юм гэнээ. Манай нөөваруудын шүтдэг ногоон Зёлигийн үнэн дүр төрх энэ шүү дээ.