Эдийн засгийн мэдээ
Үхрийн цул мах 7 хоногийн дотор 636 төгрөгөөр өсөж, ₮24,322 болов

Улаанбаатар хотод 2025 оны зургаадугаар сарын 09-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.6 хувиар, харин өмнөх долоо хоногоос 0.6 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Өмнөх долоо хоногоос өргөн хэрэглээний найман нэр төрлийн барааны үнэ өссөн байна. Тодруулбал
- Алтан тариа дээд гурил кг тутамдаа 7 төгрөгөөр өсөж 3178
- Алтан тариа нэгдүгээр зэргийн гурил кг тутамдаа 19 төгрөгөөр өсөж 2276
- Үхрийн ястай мах кг тутамдаа 702 төгрөгөөр өсөж 21,418
- Үхрийн цул мах кг тутамдаа 636 төгрөгөөр өсөж 24,322
- Ургамлын тос литр тутамдаа 303 төгрөгөөр өсөж 7501
- Төмс кг тутамдаа 58 төгрөгөөр өсөж 1504
- Байцаа кг тутамдаа 775 төгрөгөөр өсөж 4391
- Сонгино кг тутамдаа 51 төгрөгөөр өсөж 4845 төгрөг болсон байна.
Харин хонины мах 194 төгрөгөөр буурч 17,163, адууны мах 238 төгрөгөөр буурч 13,749, задгай сүү литр тутамдаа 87 төгрөгөөр буурч 3873, лууван кг тутамдаа 32 төгрөгөөр буурч 4003, сонгино кг тутамдаа 66 төгрөгөөр буурч 4691 төгрөг болсон байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.