Гунан үхрийн үнэ Дундговь болон Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг байна

Малын зах зээлийн дундаж үнийн 2025 оны 5 дугаар сарын мэдээгээр атны үнэ 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 149.3 мянган төгрөгөөр, соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж, 11.7 мянган төгрөгөөр, хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 12.3 мянган төгрөгөөр, эр хонины үнэ 290.0 мянган төгрөг болж, 22.6 мянган төгрөгөөр, эр ямааны үнэ 180.0 мянган төгрөг болж, 21.0 мянган төгрөгөөр тус тус өссөн байна.
2025 оны 5 дугаар сард эр үхрийн үнэ Дундговь, Өвөрхангай аймагт хамгийн өндөр буюу 1.8 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 1.0 сая төгрөг байна.

Үхрийн 2 метрээс дээш урттай шир 2025 оны 5 дугаар сард 7.7 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.0 мянган төгрөгөөр өссөн бол цагаан ноолуурын 1 кг-ын дундаж үнэ 106.0 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 21.0 мянган төгрөгөөр буурсан байна .

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ 2025 оны 5 дугаар сард Хэнтий аймагт хамгийн өндөр буюу 130.0 мянган төгрөг, Дорноговь, Сэлэнгэ аймагт хамгийн бага буюу 80.0 мянган төгрөг байна.

Г.МИШЭЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.