Гадаад мэдээДЭЛХИЙ

“Air India”-гийн ослоос амьд гарсан ганц хүн яаралтай гарцаар үсэрчээ

Пүрэв гарагт /2025.06.12/ Энэтхэгийн Ахмедабад хотод “Air India” компанийн Boeing 787 Dreamliner загварын онгоц осолдож 241 хүн амь үрэгдсэн. Тус ослоос амьд үлдсэн цорын ганц хүн нь Рамеш Висвашкумар юм. Цагдаа нар мэдэгдэл хийхдээ тэр яаралтай гарцын ойролцоо сууж байсан тул хаалгаар үсэрч чадсан гэжээ.

40 настай Висвашкумар эмнэлгийн ор дээрээс хэвлэлд яриа өгөхдөө өөрийгөө Британи иргэн гэж хэлсэн байна. Тэр “Hindustan Times” агентлагт “Хөөрснөөс 30 секундийн дараа чанга чимээ гарч, дараа нь онгоц осолдсон. Маш хурдан болж өнгөрсөн юм. Босож ирэх үед эргэн тойронд цогцсууд байсан. Их айсан. Тэгээд босоод гүйсэн. Эргэн тойронд онгоцны хэсгүүд тарсан. Тэгтэл хэн нэгэн намайг бариад түргэний машинд суулгасан” гэж хэлсэн юм.

Энэхүү осол нь Dreamliner загвар осолдсон анхны тохиолдол. “Aviation Safety Network” сайтаас харвал Dreamliner загварын онгоцнууд 2011 онд нисэж эхэлсэн. Өчигдөр осолдсон онгоц 2013 онд анхны нислэгээ хийж, 2014 оны нэгдүгээр сард “Air India” ашиглах эхэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

ус уух хувьтай хүн.!?

Зочин
Зочин

АЗТАЙ ХҮҮР ВЭ? ЭМЧИЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЧИХЭЭД МОНГОЛД ХҮРЭЭД ИР БИ САЙХАН ХАЛУН ЧУЛУУ АТГУУЛЬЯА

Uugii
Uugii
Reply to  Зочин

Мaл монгол чи!

Uugii
Uugii
Reply to  Зочин

Өөр шигээ битгий сана м�##� монгол чинь!

Kkk
Kkk
Reply to  Зочин

Kkk za gehiimuu haashain

Зочин
Зочин

Ха�##�га онгойлгосон хүн?

Зочин
Зочин

Ус уух тавилантай л хүн юм

Зочин
Зочин

Азын тэнгэрт тэтгэгдсэн аавын хүү байна даа. Онгоц өндөрт хөөрөөгүй байсандаа ослын цонхоор гарч амьд үлдэж чаджээ. Урт нас�##�ж удаан жаргахын ерөөлийг байгаа зүгт нь нисгэе.????????????????????

Холбоотой мэдээ

Back to top button