Байлдааны онгоц осолдсоны дараа БНАСАУ-ын тэнгисийн хүчний командлагч асныг зургуудаас “арчив”

БНАСАУ-ын цоо шинэ байлдааны хөлөг онгоц боомт дээрээ осолдож, хажуулдан унасан хэрэг гарсан. Одоо тус хөлгийг засаж, үйл ажиллагаанд нь оруулсан гэгдэж буй.
Тэгвэл Хойд Солонгосын төрийн хэвлэл тэнгисийн хүчний командлагч асан болон осолдсон байлдааны хөлөг онгоц барьсан үйлдвэрийн даргыг зургаас хассан байна.
Баасан гарагт /2025.06.13/ байлдааны онгоцыг дахин усанд тавих ёслолын явагдсан.Тэр үеэр Солонгосын төв телевиз (KCTV) Ким Жон Ун хөлөг онгоцыг шалгаж буй зургуудыг үзүүлсэн боловч хоёр чухал хүнийг зургаас хасаж орхижээ.
Зургуудаас хассан хамгийн чухал хүн нь дөрвөн одтой генерал, тэнгисийн цэргийн командлагч асан Ким Мён Шиг. Тэрбээр Ким Жон Унтай хамгийн удаан, ойр хамтран ажиллаж ирсэн цэргийн удирдагчдын нэг юм. Түүнийг байлдааны онгоцтой холбогдуулан шийтгэсэн гэж БНАСАУ-ын төрийн хэвлэлүүд огт мэдээлээгүй.

Нөгөө хүн нь Чонжины усан онгоцны үйлдвэрийн дарга Хон Гиль Хо. Төрийн мэдээллийн хэрэгслүүд түүнийг "ослын гол буруутан" гэж нэрлээд, тавдугаар сарын 21-нд болсон ослын дараа баривчлагдсан гэмэ юм.
Түүний оронд Ким Жон Унтай хамт тэнгисийн хүчний шинэ командлагч Пак Гван Соб, Зүүн тэнгисийн флотын хуучин командлагч, гурван одтой генерал нар байлдааны онгоцыг далайд тавих ёслолд оролцжээ.
Ослын дараах хэд хоногт таван хүнийг баривчилсан гэж гаднын хэвлэлүүд мэдээлээд байгаа. Баривчлагдсан хүмүүсийн дунд Хон Гиль Хо болон Чонжины усан онгоцны үйлдвэрийн ерөнхий инженер Кан Жон Чол, их бие угсрах үйлдвэрийн дарга Хан Гён Хак, захиргааны орлогч дарга Ким Ён Хак нар бий. Мөн намын Зэвсгийн үйлдвэрийн хэлтсийн орлогч дарга Ри Хён Сон баривчлагдсан. Ким Жон Ун уг осолд ихээхэн дургүйцэж, хүлээн зөвшөөрч болшгүй гэмт хэрэг хэмээсэн юм.
БНАСАУ-ын төрийн өмчит телевиз хоёр албан тушаалтны зургийг хассан нь тэднийг бүр мөсөн албан тушаалаас чөлөөлсөн, эсвэл бүр илүү хүнд шийтгэсэн байж болзошгүй гэсэн үг. Хойд Солонгос албан тушаалтнуудыг ийм байдлаар зургаас хасаж, огт байгаагүй мэт дүр үзүүлсэн тохиолдол сүүлийн хэдэн жил бараг гараагүй. Хамгийн сүүлд ийм явдал болсон нь 2013 он юм. Тэр жил Ким Жон Уны авга ах Жан Сон Тэкийг шүүж, цаазаар авсныхаа дараа Пёнян түүнийг зургуудаас арчиж байсан.
Генерал Ким Мён Шиг хамгийн сүүлд тавдугаар сарын 30-нд болсон Цэргийн төв комиссын хуралд оролцож буй зурагт гарсан юм. Тухайн үед тэрээр дөрвөн одтой генералын дүрэмт хувцастай байжээ. Ким Жон Ун түүнийг тус хурал дээр шийтгэсэн байж магадгүй аж.
Зургийн эх сурвалж: NK News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БУУДСАН БАЙХӨ ХӨӨРХИЙГ ХОЙД СОЛОНГОСЫН КИМИЙГ МОНГОЛД АВЧИРЧ ГАНЦХАН ЖИЛ ЕРӨНХИЙЛӨГЧ ХИЙЛГЭХЭД ХӨӨРХИЙ МАНАЙ АВИЛГАЧ ХУЛГАЙЧУУД БҮГД ЧАД ХОРВОО ТЭГШ БУС ЮМ ДАА
3 сар ажиллаад л болно доо
ким .сайн.удирдагч
ким шигхүн монголд.олдох уу?