Гадаад мэдээДЭЛХИЙ

Өмнөд Европт хэт их жуулчлалыг эсэргүүцэж аялагчид руу усан буугаар буудав

Ням гарагт /2025.06.15/ Өмнөд Европын хотуудад олон мянган хүн хэт их жуулчлалыг эсэргүүцэж жагссан байна. Хамгийн том жагсаал нь Барселон хотод болж, хүмүүс жуулчид руу усан буугаар буудаж, утаа тавьжээ. Барселоны гудамжид жагссан хүмүүс “Та нарын аялал миний зовлон”, “Хэт их жуулчлал хотыг хөнөөж байна”, “Тэдний шунал бидэнд сүйрэл дагуулж байна” гэх уриа лоозон барьж алхсан юм.

“SET” буюу “Southern Europe against Overtourism” нэртэй холбоо тус жагсаалыг зохион байгуулжээ. Итали болон Португал дахь тус холбооны бүлгүүд хэт их жуулчлалын улмаас орон сууцны үнэ өсөж, хүмүүс төрж өссөн газруудаасаа нүүн суурьших шаардлагатай болж байна гэж үзэж буй. 1.6 сая хүн амтай Барселон хотод өнгөрсөн жил 26 сая жуулчин аялсан байна.

Испанийн зүүн хойд бүсэд оршдог Барселон хотод 600 орчим хүн хүн жагсжээ. Тус хотоос гадна Испанийн Ибиза, Малага, Пальма де Майорка, Сан Себастьян, Гранадад жагсаал явагдсан байна. Мөн Италийн Геноа, Неапол, Палермо, Милан, Венец зэрэг хотуудад хүмүүс жагсжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button