Эдийн засгийн мэдээ

1 м.кв талбай Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн ханштай байна

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ.

Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 13  хувиар, өмнөх сарынхаас нэг хувиар өсжээ. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 15.3, өмнөх сарынхаас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа.

Шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг байгаагаас  Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд дундаж үнэ өмнө оны мөн үеийнхээс 37.3 хувиар өссөн нь хамгийн их байгаа аж. Харин Баянгол дүүрэгт хамгийн бага буюу 3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.57 сая төгрөг байна. Дундаж үнэ өмнөх оны мөн үеийнхээс Чингэлтэй дүүрэгт 22.7 хувиар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувиар өссөн хамгийн бага байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлжээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 16, 2025 13:53

Zuitei ene baitugai nemegdeh yostoi

Холбоотой мэдээ

Back to top button