Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг Уралын газрын тосны үнэ Иран, Израил мөргөлдсөнөөс хойш бараг 15 хувиар өссөн гэж “BCS” банкны шинжээчид мэдэгджээ. Баасан гарагт /2025.06.13/ Уралын газрын тос баррель нь 5 мянган рубль (65 ам.доллар) арилжиж байсан юм. Үүнээс гурван өдрийн өмнө 4,400 рублийн (57.20 ам.доллар)  үнэтэй байжээ. Энэ нь сүүлийн хоёр жилд үзэгдээгүй доод үнэ байсан юм.

Хэдийгээр үнэ нь өссөн ч газрын тосны үнэ засгийн газрын хүлээлтээс доогуур хэвээр байна. ОХУ энэ жилийн төсөв гаргахдаа газрын тосны үнэ баррель нь 6,700 рубль буюу 87.1 ам.доллар байна гэж таамагласан. Тавдугаар сард ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам шинэчилж таамаглахдаа 5,300 рубль (68.9 ам.доллар) байна хэмээн тооцоолжээ.

2025 оны эхний улиралд Уралын газрын тос дунджаар 5,900 рубль буюу 76.7 ам.доллароор арилжсан ч байгалийн хий, газрын тосны орлого өмнөх үеэс арван хувиар буурсан байна. Тавдугаар сар гэхэд энэ бууралт 34 хувь болж, эрчим хүчний компаниудын нийт орлого 512.7 тэрбум рубль болж буурчээ. ОХУ-ын Сангийн яам мэдээлснээр энэ нь 2023 оны нэгдүгээр сараас хойших хамгийн муу үзүүлэлт юм.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 18:23

Хойд хөрш ялна .Ялах болно....

Зочин
Зочин
6 сар 22, 2025 21:19
Reply to  Зочин

Орос дээвэргүй шорон болсоон

Зочин
Зочин
6 сар 18, 2025 11:49
Reply to  Зочин

Яасан гэж ялах юм м�##� минь хүний нутагт өнгөлзөөгүй бол эдийн засаг нь хэвийн байх байсан ш дээ одоо бол сөнөнө. Бусдын нутагт х�##�дсан хэнбугай ч ялагдах тавилан хүлээдэг юм. Орос Хятадын бүрэн хараат улс болсон Орос хийж чадах юу ч байхгүй Хятад эдийн засгийн гол зогоох тусламжаа зогссовол Орос мөхөх болно

Зочин
Зочин
6 сар 19, 2025 11:56
Reply to  Зочин

Фашизмыг нам дарах хэрэгтэй.... бс гадаадын нөлөөт зарим олигархуудыг ч нам дарах хэрэгтэ..

Зохиолч Л.Пүрэвдорж
Зохиолч Л.Пүрэвдорж
6 сар 17, 2025 23:27

Хэчнээн ч өсөөд нэмэргүй, Оросын газрын тосны дээд үнийг тогтоож, тэднээс дээш үнээр авахыг хориглосон. Тэр дээд хязгаарыг зөрчсөн улс олон улсын хориг тавиулах учир, тийм үйлдэл хийхгүй дээ.

Зочин
Зочин
6 сар 21, 2025 11:26

Д.Пүрэвдорж гэж зохиолчийг мэдэхээс чамайг бол сонсооч үгүй юм байна. Энэ зохиож гуцдагаа зохиолч гээд байгаа юм уу?

Балт
Балт
6 сар 18, 2025 14:34

Сайн бна Орос хүчирхэг байв�##� монгол бнаа гэсэн үг.

Lol
Lol
6 сар 18, 2025 14:51

Оркын троллууд хаачив

Зочин
Зочин
6 сар 23, 2025 09:49

Айлд болж бгаа зүйлииг энд Илүү Донгосоод байхаар Нөгөө хэдэн Монополь Шагчид чинь Бензинээ нэмж Солиорч Луйвардана ш дээ
Илүү үг Урт Хошуунд хүзүүгээ ороолгох тул Цуур даө

Холбоотой мэдээ

Back to top button