Гадаад мэдээДЭЛХИЙ

Трампын компани 499 ам.доллар алтан утас танилцууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын компани 499 ам.долларын үнэтэй алтан ухаалаг утас болон гар утасны үйлчилгээ танилцуулсан байна. Даваа гарагт /2025.06.16/ тус компани мэдэгдэл хийхдээ гар утасны үйлчилгээний сарын төлбөр нь 47.45 ам.доллар байна гэжээ. Трамп АНУ-ын 47 болон 45 дахь ерөнхийлөгч билээ.

Трампын гаргаж буй утас нь Т1 нэртэй. Гадаргуу нь Америкийн далбаа бүхий алтлаг бүрээстэй юм. Утас болон гар утасны үйлчилгээний бизнесийг Трампын хүү Доналд Трамп Жуниор, Эрик Трамп нар явуулна. Трамп Жуниор даваа гарагт үг хэлэхдээ “Бид хүмүүс гар утсаараа дамжуулан цахимаар эмчийн үйлчилгээ авах, машины зам дээр тусламж дуудах, дэлхийн 100 улс руу хязгааргүй мессеж илгээх боломжтой бүтээгдэхүүний цогц үйлчилгээг танилцуулах гэж байна" гэсэн юм.

Гар утаснаас гадна Трампын компани брэндийн цаг, пүүз, Библи зэрэг бүтээгдэхүүн гаргасан. Трампын хүүхдүүд нэмж олон бүтээгдэхүүн гаргана гэж мэдэгдсэн байгаа.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 17, 2025 16:50

Тэнэг гэсэн нэртэй юм байна

Холбоотой мэдээ

Back to top button