“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

“Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил нь хугацаанаасаа хоцорч, зардал хэтэрсэн байхад хөрөнгө оруулагчдыг төөрөгдүүлсэн гэх үндэслэлээр 138.75 сая ам.доллар нөхөн төлбөр өгөх тохиролцоонд хүрчээ. “Pentwater Capital Management” фирмээр ахлуулсан хөрөнгө оруулагчид “Rio Tinto” компанийг Манхэттэн дүүрэг дэх АНУ-ын дүүргийн шүүхэд өгсний дараа ингэж тохиролцсон байна.
“Turquoise Hill” болон “Rio Tinto” нь Оюу толгойн уурхайн өргөтгөлд асуудал тулгарсныг мэдсээр байж ажил хуваарь болон төсвийн дагуу явагдаж байгаа хэмээн олон нийтэд мэдэгдсэн гэж хөрөнгө оруулагчид буруутгасан юм. Гэвч бодит байдал дээр өргөтгөл 2.5 жилээр хоцорч, төсөв нь 1.9 тэрбум ам.доллароор хэтэрсэн байжээ.
Уг явдал 2018 оны долоодугаар сараас 2019 оны долоодугаар сарын хооронд болсон гэж шүүхэд гаргасан зарга дээрээ тусгаж өгсөн байна. Тухайн үед “Turquoise Hill” Оюу толгойн 66 хувь, Монголын засгийн газар 34 хувийг эзэмшдэг байсан юм. Мөн тус хугацаанд “Rio Tinto” компани “Turquoise Hill”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигч байсан.
Тус заргад мөн “Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал асан Жан Себастьян Жакийн эсрэг гомдол гаргасан юм. Шүүхийн өмнө гомдол бүх шүүгдэгчид өөрсдийгөө гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлсэн ч хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрэхээр болсон аж. Одоо тус тохиролцоог АНУ-ын холбооны шүүгч батлах ёстой.
Энэхүү шүүхийн нэхэмжлэлд Оюу толгойд ажилладаг байсан Ричард Боули шүгэл үлээсэн явдал тус болсон байна. Боули хэлэхдээ тус компани 2019 онд төсөлд нь саатал үүссэн гэдгээ мэдэгдэхээс өмнө асуудалтай болсон байсныг мэдэж байсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манай ЗГ-ийн төслүүд ч юун хоцорч эхлэх, бүүр сураггүй болчихдог тээ. Хахаха. Маниусыг төөрөгдөлд оруулж ТЭЗҮ гэж баахан хохироодог биз дээ. Бид ч гэсэн нөхөн төлбөр авмаар юм бна. Ккк
Манай ЗГ бас нөхөн төлбар авах ёстой ш тээ
Neg torliin zarlaga gargah zalijin araga novshnuud zarlaga gargaj boloh buh argaar Shulj bainadoo
Гаднын хувьцаа эзэмшигчид нь төөрөгдүүллээ гэж гомдол гаргаад нөхөн төлбөр авч байхад Монголын т�##�ын 34 хувийг эзэмшигч засгийн газар, эрдэнэс Монгол яах вэ
Тэнд өөрсдийгөө олон улсын хуульч, гайхамшигтай мэдлэг чадвартай гэсэн баахан хуульчид байдаг гэсэн тэд одоо Монголын т�##�аас гомдол гаргаж нөхөн төлбөр авчрах чад�##�, хүсэл, байна уу
манайх энэ мөнгөнөөс хүртэх үү арчаагүй болохоор юу хүртэхгүй амаа ангаайгаад суух юм даа