НИЙГЭМЭдийн засгийн мэдээ

Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд 15.6 сая орчим ам.доллар зарцуулна

Азийн Хөгжлийн Банк энэ онд төгрөгийн бондыг хоёр дахь удаагаа гаргаж, 15.6 сая орчим ам.доллар татан төвлөрүүлсэн. Энэхүү татан төвлөрүүлсэн хөрөнгийг манай улсын сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр хэрэгжүүлэх төсөлд зарцуулна гэдгээ илэрхийлсэн байна.

Тодруулбал, “АПУ Дэйри ХХК-Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн хүртээмжтэй сүлжээг дэмжих төсөл”-ийн хүрээнд шинэ үйлдвэрийн барилга барих, сүү боловсруулах, савлах хүчин чадлыг нэмэх, түүхий сүү цуглуулах цэгүүд байгуулах, эргэлтийн хөрөнгийн хэрэгцээг хангах зэрэгт зориулах ажээ. Төсөл нь дотоодын нөөцөөс сүү ханган нийлүүлэх тогтвортой тогтолцоог бүрдүүлэхээс гадна энэ салбарын үйлдвэрлэлд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх зорилготой юм.

Монгол төгрөгөөр нэрлэсэн энэ бонд нь 6.1 жилийн хугацаатай, 10.3 хувийн тогтмол хүүтэй байх ба АХБ-наас 2020 онд анх гаргасан “Номад”-аас хойш гарч буй хамгийн их нэрлэсэн дүнтэй, урт хугацаатай төгрөгийн бонд болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button