НИЙГЭМНийгэм мэдээЭРҮҮЛ МЭНД

Зөвлөмж: Стресс бууруулах байгалийн арга замууд

Орчин цагийн нийгмийн томоохон асуудлуудын нэг болсон стресс нь кортизол гэх хормонтой холбоотой юм. Энэхүү хормон нь бөөрний дээд булчирхайгаас ялгардаг. Хэвийн хэмжээнд байх үед биеийн энерги зохицуулах, дархлаа, бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Гэхдээ удаан хугацаанд өндөр түвшинд байх нь бие махбодод сөргөөр нөлөөлдөг.

Кортизол өндөр байх үед илрэх түгээмэл шинж тэмдгүүд:

  1. Тасралтгүй стресс, түгшүүр
  2. Нойрны хэнм алдагдах
  3. Жин нэмэх/ялангуяа хэвлийн орчимд/
  4. Цасан сахарын хэмжээ өсөх/дуршил нэмэгдэх/\
  5. Анхаарал сарних, ой тогтоолт буурах
  6. Хоолны дуршил нэмэгдэх
  7. Булчингийн масс буурах
  8. Яс сийрэгжих
  9. Дархлаа муудах
  10. Үс унах, арьс хуурайших

Кортизол бууруулах байгалийн арга замууд

1. Стрессийг удирдах

-Бясалгал, амьсгалын дасгал, иог, тайван алхах зэргээр тархийг тайвшруулах. “Амьдралын хэмийг удаашруулах” гэж нэрлэгддэг mindfulness буюу ухамсарт анхаарлын дасгалууд үр дүнтэй.

2. Нойрыг сайжруулах

-Унтах цагаа тогтмолжуулж орой 10:30–11:00 гэхэд унтах. Оройн цагаар дэлгэцийн хэрэглээг багасгах

3. Хооллолт

-Цусан дахь сахарын түвшин тогтвортой байлгах. Элсэн чихэр, боловсруулсан нүүрс усыг багасгаж омега-3, магни, С амин дэм зэрэг кортизол бууруулах тэжээллэг бодис хэрэглээрэй. Самар, навчит ногоо, жимс, загас гэх мэт.

4. Дасгал хөдөлгөөн

-Тогтмол, дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийх. Алхалт, дугуй, усанд сэлэх гэх мэт. Харин хэт ачаалалтай дасгал нь кортизолыг түр хугацаанд улам нэмэгдүүлж болдог тул анхаарах хэрэгтэй.

5. Кофе, сэргээшийн хэрэглээг хянах

-Хэт их кофе уух нь кортизолыг нэмэгдүүлж болдог тул өдөрт 1–2 аягаас хэтрүүлэхгүй байхи хэрэгтэй.

6. Нийгмийн харилцаа

-Найз нөхөдтэйгээ харилцах, сэтгэлээ хуваалцах, дэмжлэг авах нь сэтгэл зүйг тайвшруулдаг шүү.

7. Хэрвээ шинж тэмдэг хүндэрвэл

-Кортизолын цусны шинжилгээ өгч, эндокринологич эсвэл сэтгэцийн эмчтэй зөвлөлдөх шаардлагатай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button