Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Б.Бейсен, П.Сайнзориг, Д.Үүрийнтуяа нар Хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр өргөн мэдүүллээ.
Тухайлбал, Хүнсний тухай хуульд хүнсний сүлжээнээс зохицуулагдаагүй үлдсэн байсан тээвэрлэлт, хадгалалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа, түгээлттэй холбогдсон харилцааг тусгасан байна.
Хүнсний хяналтын тогтолцоог оновчтой болгосноор хүнсний сүлжээнд бүхэлд нь буюу хөдөө аж ахуйн анхан шатны үйлдвэрлэл, хүнсний үйлдвэр, тээвэр логистик, гадаад, дотоодын хүнсний худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, түгээлт, хэрэглэгчийн хүнсний хэрэглээнд тавих хяналт сайжрах аж. Ингэснээр хүн амыг шим тэжээллэг, чанартай, баталгаатай хүнсээр хангах боломж нэмэгдэж, халдварын бус өвчлөл буурч, түүнтэй холбогдох зардал багасна. Мөн хэрэглэгч бодит мэдээлэлд тулгуурлан сонголтоо хийх чадвар, дадал төлөвшихөөс гадна хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хариуцлага дээшилж, хүнсний баталгаат байдал сайжирна гэж үзжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.