НИЙГЭМСпорт

“Дэлхийн цуврал” тэмцээний эхний тоглолтод Монгол хожлоо

3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээний нээлтийн тоглолт “Улаанбаатар ММС Энержи” болон Латвийн багуудын хооронд боллоо.

“D” хэсгийн эхний тоглолтод “Улаанбаатар ММС Энержи” баг 20:16 онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожлоо. Энэ хэсэгт Германы баг бий. Монголын багийн хувьд хэсгийн эхний хожлоо авч хасагдах шатанд шалгарах давуу байдалтай боллоо. 

“Улаанбаатар ММС Энержи” баг дараагийн тоглолтоо 16:30 цагаас Германы багтай хийнэ. Энэ тоглолтын үр дүнгээс хамаарч шөвгийн наймд өрсөлдөх багийн нэрс тодрох юм.

Монгол Улсад болж буй 3х3 “Улаанбаатар эрэгтэйчүүдийн Дэлхийн цуврал” тэмцээнд есөн улсын 12 баг өрсөлдөж байна. Маргааш медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт болно. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button