Нийгэм мэдээ

3х3 сагсан бөмбөгийн Азийн аваргад эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд өрсөлдөнө

Сингапур улсад гуравдугаар сарын 26-30 ны өдрүүдэд FIBA 3×3 сагсан бөмбөгийн 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тэмцээнд эрэгтэй 25, эмэгтэй 23 улсын шигшээ багууд өрсөлдөх юм.

Харин манай улсаас эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэгдэж байна.

Эрэгтэйчүүдийн шигшээ багт А.Ананд, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал нар дуудагдсан. Тэд тэмцээнийг зохион байгуулагч Сингапур улсын баг болон урьдчилсан шатнаас тодрох өөр нэгэн багийн хамт “А” хэсэгт өрсөлдөнө.

Тэгвэл эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд Б.Ариунцэцэг, Э.Нарангоо, М.Булбул, О.Хулан нар багтсан. Манай баг Тайланд болон мөн урьдчилсан шатнаас тодрох багийн хамт “B” хэсэгт хүч сорино. Тэдний эхний тоглолт гуравдугаар сарын 29-ний өдөр болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button