Нийгмийн

Ё.Баатарбилэг сайд аа! Таван сар ажиллаагүй цэцэрлэг ШИЛДГЭЭ ШАЛГАРУУЛЖ, ажилчид нь цалингаа бүтэн авч байна

Баян-Өлгий аймгийн Буянт сумын 300 хүүхдийн цэцэрлэг 2019-2020 оны хичээлийн жилд байргүйн улмаас таван сарын турш ажиллахгүй байна.

Аймгийн Засаг дарга нь бидэнд Цэцэрлэг хэвийн ажиллаж байгаа гэсэн тайлбар өгсөн ч яг өчигдрийн байдлаар /2020.01.09/ нэг ч хүүхэд аваагүй, хаалттай хэвээр байв. ЗАСАГ ДАРГА ЯАГААД БИДЭНД ХУДАЛ ЯРИВ

Цэцэрлэгийн хуучин барилгыг шинэчлэх тендер дээр маргаан үүссэний улмаас өнгөрсөн таван сарын хугацаанд хүүхдүүд гэртээ “цоожлогдов”.

Зарим эцэг эх өдрийн хоолныхоо мөнгийг таслахгүйн тулд аргагүйн эрхэнд хүүхдээ гэрт нь цоожлон үлдээж, зарим нь ажлаасаа гарч, харин зарим нь ажлаа үргэлж цалгардуулах болсон тухай хэлж байна.

ХИЙГЭЭГҮЙ АЖЛААСАА ЦАЛИН АВАВ УУ

Хүүхдүүд хүйтний эрч чангарч, ес эхэлсэн, хахир хүйтэн улиралд цоожтой хаалганы цаана, амь нас нь эрсдэлтэй нөхцөл байдалд үлдэж байх үед тус цэцэрлэгийн ажилтнууд өнөөдрийг хүртэл цалингаа бүтэн авч, оны төгсгөлд шилдэг ажилтнаа шалгаруулсан тухай эх сурвалж мэдээлэв.

Баян-Өлгий аймгийн Буянт сумын Буянт цэцэрлэгийн ШИЛЭН ДАНС-нд тусгаснаар 2020.01.04-ний байдлаар 2019 оны 12  дугаар сард төсвөөс 272 сая төгрөг авч, 191 саяыг ажилчдын цалин хөлс, урамшуулалд зарцуулсан баримтыг та харж байна.

Тайлбар: Бусад сарынх яг адил бичигдсэн байв.

АЙПЫН ГЫЛИМХАН: ТЕНДЕР НЬ ЖААХАН МАРГААН ҮҮСГЭСЭН, ОДОО ХЭВИЙН АЖИЛЛАЖ БАЙГАА

Цэцэрлэгийн барилга хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн яагаад ашиглалтад орж чадаагүй, хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг яагаад зөрчсөн талаар Баян-Өлгий аймгийн Засаг дарга Айпын Гылимханаас тодрууллаа.

-Буянт сумын цэцэрлэг өнөөдрийг хүртэл ажиллахгүй байгаа гэх мэдээлэл байна. Цэцэрлэг ажиллахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Их засварын тендер зарлагдаад тендер нь жаахан маргаан үүсгэж, удалгүй шийдэгдсэн. Бид аравдугаар сар хүртэл гэр цэцэрлэг ажиллуулж байгаад хүйтэрчихээр нь больсон. Ингээд саяхнаас засварын ажил дуусаж, Улсын комисс хүлээж аваад, хэвийн ажиллагаандаа орчихсон. Одоо ажиллаж байгаа.

-Баян-Өлгий аймгийн албан ёсны сайтад Буянт цэцэрлэгийг засварлах тухай тендер зарласан материал огт ороогүй байна. Яагаад вэ?

-Тэрийг би ёстой мэдэхгүй. Үүнийг орон нутгийн өмчийн газар хариуцдаг.

-Уг нь тендер зарлагдаж байж ажил явах ёстой биз дээ?

-Тийм. Тэр сайт дээр тавигдаж байж хийгдэх ёстой.

-Тендер дээр яг ямар асуудал гарсныг мэдсэн үү?

-Тэрийг мэдэхгүй.

Гэвч бид аймгийн албан ёсны сайтын ТЕНДЕР хэсгээс Буянт сумын цэцэрлэгтэй холбоотой тендерийн материал олж харсангүй.

Жагсаалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Уг нь хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө сургууль, цэцэрлэгүүдийн засвар үйлчилгээг бүрэн дуусгах ёстой. Энэ бол төрийн үйлчилгээний байгууллагуудын хариуцлага. Шинэ сургууль барих гээгүй, их засвар хийх ажлыг ийм олон сараар гацааж, хүүхдүүдийг эрсдэлтэй орчинд амьдруулах  нөхцөлийг хэн бүрдүүлэв.

Буянт суманд яг одоо амьдарч буй иргэдтэй холбогдож зарим мэдээллийг авахад тэд “Засаг дарга тендерийн ажилд өөрөө оролцсон байж магадгүй. Чанаргүй засвар болсон гээд Улсын комисс хүлээж аваагүй гэж дуулдсан. Бид энэ хугацаанд хүүхэд цэцэрлэггүйн улмаас таньдаг хүн амьтнаа гуйж, гэрт нь үлдээх, ажлынхаа завсар зайгаар нааш цаашаа гүйж, бүр аргагүйдвэл ажилдаа аваад явна. Гэрт үлдээхээр хүйтэнд гал түлэхээс өөр аргагүй, гал түлчихвэл очоод пийшин сав бариад авбал яах бол гэх айдастай өдрүүдийн ард гарлаа. Бид ч яахав, аргалаад өнгөрсөн байхад зарим эцэг эхчүүд хүүхдүүдээ үлдээгээд л явдаг шүү дээ” гэлээ.

Харин өөр нэг эх сурвалж "Цэцэрлэг ирэх даваа гарагт буюу 13-нд хүүхдүүдээ авахаар бэлтгэж байгаа. Засварын ажил өвөл эхэлж байхад буюу арваннэгдүгээр сард дөнгөж эхэлсэн. Аймгийн засаг даргын даалгавар чиглэлээр бүх засварын ажил явагдсан. Одоо будаг нь хатаагүй будаг ханхалсан цэцэрлэгт хүүхдүүдийг авах гэж байна. Цэцэрлэгийн эрхлэгч нь С.Жанерке гэх эмэгтэй Аймгийн засаг даргын томилсон ойрын хүрээний хүн. Төрийн удирдах албан тушаалтны шалгалтад хоёр удаа унасан ч тендер хэрэгжүүлэн ажилласан хэвээр байгаа” гэх мэдээллийг өглөө.

Улсын хэмжээнд 2019 оны статистик мэдээгээр нийт 31524 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 7 хүртэлх насны 208 хүүхэд, 8-13 насны 496 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон гэж Цагдаагийн ерөнхий газрын статистик мэдээнд дурдсан байна. Ихэнх гэмт хэрэг эцэг эхийн хараа хяналт сул байгаагаас үүдэн гардаг бол дээрх тохиолдолд эцэг эхчүүдийг төр өөрөө хараа хяналтаа сулруулахыг “шахаж” байгаа явдал болно.  Өөрөөр хэлбэл, төр өөрөө хүүхдийг гэмт хэргийн золиос болох зам руу түлхэж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, БСШУСЯ, Боловсролын сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж 300 хүүхдийн сурч боловсрох эрхийг ямар учраас хаан боогдуулсан, тендерт ямар маргаан гарсан, нутгийн иргэдийн хардаад байгаачлан үнэхээр Засаг дарга үүнд холбоотой үгүйг тодруулах шаардлага байна. Мөн таван сарын хугацаанд ажиллаагүй гэх цэцэрлэг яагаад өнгөрсөн хугацаанд улсын төсвийн хөрөнгөөр цалин, урамшуулал бодож байсныг тайлбарлуулах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
68 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
irgen
irgen
2020-01-10 11:01

iim setgekgui hog shaaruudad arga hemjee abch boldoggui erin turd ezen bain uu Mongol uls erin turtuu ym uu

zochin
zochin
2020-01-10 15:06

хариуцлага тооцно гэж найдая сайд гуай...!!!

Монгол хүн
Монгол хүн
2020-01-10 23:07

Буянт сум бол Баян-Өлгий аймагтаа ганц Монгол иргэд дийлэнх нь амьдардаг сум. Тус сумын сургууль цэцэрлэгийн эрхлэгчийг Гылымханы хүмүүс бна

MGL
MGL
2020-01-12 13:10

Энэ хасаг эрхлэгч Хыламханы хүн мөн уу.Мөн бол �##�ь хэд ш�##�г�##�таас тэнцүүлж судаг бсн шдээ.

Монгол хүн
Монгол хүн
2020-01-10 23:09

Нийтийн х�##�уун ус барих тендэрийг тус сумаас томилогдсон ИТХ-ын хурлын тэргүүлэгч гэх этгээд авсан 1 жил гаруй хугацаа өнгөрч байна.

Зочин
Зочин
2020-01-10 23:13

Бахыт гэх этгээд байгаа. Дүү Наурызхан тус сумын Төрийн анкны эрхлэгчээр ажиллаж байхдаа 200.000.000 төгрөг иргэдийн нэр дээр зээл гаргаж за

Зочин
Зочин
2020-01-10 23:15
Reply to  Зочин

Зээл гаргаж, х
Иргэдийн хадг�##�амжыг авах зэргээр з�##�илах гэмт хэрэг үйлдэн ш�##�гагдаж байна.

Зочин
Зочин
2020-01-10 23:11

Одоог хүртэл ашигл�##�танд өгөөгүй. Маш их мөнгө идэж төсвийн хөрөнгийг үргүй зарж, завшиж байна.

yasan
yasan
2020-01-11 01:27

чадаж байгаа юманд арга гэж байхгүй... энэ сумынхан гэж тэр чигээрээ архичид, гэр бүлээ араар тавигчид шдээ... хэдэн хүүхэдээ цэцэрлэгт

yasan
yasan
2020-01-11 01:28

өөрсдөө архиа уугаад тэнээд явж байлаг тэнэг гарууд

иргэн
иргэн
2020-01-11 01:30

цэцэрлэг нь их засварт ороод сайхан л болсон байна лээ хийж бүтээж байгаа юмыг дэмжих хэрэгтэй энэ бол сумын удирдлагын буруу биш шдээ

Сүндэв.
Сүндэв.
2020-01-11 10:00

Цэцэрлэг энэ намараас ажиллаагүйн үнэн засвар оройтож эхэлсэн тэгээд ч энэ суманд хийгдэж байгаа ажил ер нь байн уу? Ард түмэн..

Иргэн.
Иргэн.
2020-01-11 10:08

Яг л унэн дүр зураг өвөлжингөө ажил хийгээгүй засвартаа байлгасаны төлөө шилдэгээр ш�##�гаруулдаг л яаж байгаам болдоо

Монгол
Монгол
2020-01-11 10:36
Reply to  Иргэн.

Тэр эрхлэгч Хасаг авгай энийг үзэж бга болуу

Хариу хха
Хариу хха
2020-01-11 21:08
Reply to  Монгол

Авгай гэж эрт үед хааны эхнэрийг хэлдэг байсан чиний энэ хүндэлж хэлсэнийг харж тэр авгай үнхээр бярлсн бхо хха

Иргэн.
Иргэн.
2020-01-11 10:16

улсын төсвөөр ганц х�##�уун ус бхрихаар болж ИХТ Бахыт гэдэг нахөр тёндэриыг авсан одоо х�##�уун усгүй байж л байна. Энэ Бахытад бид өртөө юу?

Иргэн.huur
Иргэн.huur
2020-01-11 10:28

Ter haluun usand orson hun tog tsohiod orj bolohgyi bna gej yarij bnaa. Ene Bahit Buyantiin ard tymeniig baga doromjlooroi.

Зочин
Зочин
2020-01-11 12:26

ахххх

Ddd
Ddd
2020-01-11 19:27

Hasguud lalriin

Гал хам
Гал хам
2020-01-11 19:32

Өмнө ийм зүйл цэцэрлэгт хийгдэж байгаагүй энэ жил засвар хийж болохгүй байгаа зүйлийг болгож байгаа хүмүүст баярл�##�аа

Жаргалмаа
Жаргалмаа
2020-01-11 19:43

Ene amdral deer togs hvn gej baihgu hvnii muu taliig xarahaas omno tolynd xarj bi togs uu? Gej asuugaad vzeerei olon yaraatai xvmvvsee

Зочин
Зочин
2020-01-11 19:46

Үл үзэгдэх байд�##� нь хамгийн муу шинж чанаруудын нэг юм. Хараагүй хүн бүх амьдр�##�ынхаа туршид санаа зовдог.

Зочин
Зочин
2020-01-11 19:50

Муу хүн сайн хүний хийсэн зүйлийг үзэж чадахгүй учир нь өөрөө тийм болж чдхгүй????

Он
Он
2020-01-11 19:53

Үнэн зүйл байна гэхдээ энэ eguur.mn та нар яагаад зөвхөн энэ цэцэрлэгийн т�##�аар ярьсан бэ??

Он
Он
2020-01-11 19:56

Энэ дээр нэмэж сумын з.даргыг бас ярих хргтэй олон жил суусан ч хийсэн зүйл бхгү манай сумын хгжгү бна з.д модын хашаа хийхээс өөр зүйл мдхг

Irgen
Irgen
2020-01-11 21:04
Reply to  Он

Гашуун үнэн зүйл бна тэр модон хашаа дээр бга мод ч байхг хоосон тийм зүйлийг хийсэн гэж яаж сууж бна засаг дарга

MGL
MGL
2020-01-12 12:20
Reply to  Irgen

Нэрээ тийм шүү нэг биш 3 удаа төмөр хашаа хийсэн тэрийг яах гэж бга эсвэл төмөрөөс өөр зүйл мэдэхг тэр м�##�ийн хашаа болсон бна хармслт

Он
Он
2020-01-11 20:03

хүмүүсээ тгд бүгдээрээ эхлээд хамгийн дээр сууж бгаа хүний буруугаас эхлээд хэлий том зүйлийг харж чадхгү байж жижиг зүйлийг яриж яах бэ?

Halamj
Halamj
2020-01-11 20:09

Manai sumiin zasag darga ta ideed2 bvr manai sumiin hogjhgu bn????????????Zasag darga aa odoo boilnoo uu ta ymr ix ym ideh ve

Иргэн
Иргэн
2020-01-11 20:27

Etseg ehshuud hov jiv yaraahd zav bn gehdee uuriin torson hvvhed zav baihgu gej uu

Иргэн
Иргэн
2020-01-11 20:30

Bi ajilj bga hvniig xaraagu uchir n bi ymr negn baiguulgaad ochih ved ajiliin hvmvvs ajiliin tsagaar hov jiv yarj suudag

Иргэн
Иргэн
2020-01-11 20:33

Ajilsin ch ajilagu ch xmgu ugsaa ajilhgu bvh baiguulguud srguul bol ter hvvhed bhgu jil blgin bgsaj bn solin tov bol ter ajilhgu sumn bvr ????

Иргэн
Иргэн
2020-01-11 20:35

Ym yarah bol bolohgu zvil ix teheer gants hvnii zviliig bich nit zviliig yaria

Irgen
Irgen
2020-01-11 20:48

M.sumiin irgen bvr tseserlegt hvvhdg haij yawah durtai uursdoo hov jiv yrna uur zvil mdhgu ene tseserleg ajilihgu bolsn ved hov jiv yrsngu ????

Tsesegee
Tsesegee
2020-01-11 20:59

Toglomiin talbai 3.4jil boloo xarin tseserleg duusan bn ehleed tomor hashaagaa yaria

Иргэн
Иргэн
2020-01-11 23:50

Хумсныхаа доороос шороо хайдаг чиний хумс шиг болж чадахгү хүмүүс

Jiriin irgen
Jiriin irgen
2020-01-12 02:09

Argagui dee Olgiid huuli uichildeg yum bish. Toriin alba torliin alba bolson. Hahuuli hemjee ni hurtel 10saya bolson gsn.

Irgen B
Irgen B
2020-01-12 12:01
Reply to  Jiriin irgen

Zov ym xelj bn toriin shalgalt deer ygsaa mongo ogj tensedeg mongo oghgu bol tensej medej bsn ch tensej chdhgu

Irgen B
Irgen B
2020-01-12 12:04
Reply to  Irgen B

Teheer ter xasag erhelegch hahuuli ogogu bolhoor tensegu bho demjij suudag hvn bhgu bol ugsa tegdeg ter xasag.er mndg yma uurin tarhr orj bg

MGL
MGL
2020-01-12 12:06
Reply to  Irgen B

Uuriin tarhir orj tensen ch deerees tenslehgu zvil ih grj bga ter shalgaltiin hariu zas#ag mashin mongoor ajilj bga shu de

Odhvv
Odhvv
2020-01-12 13:13
Reply to  MGL

Харин тийм юм бна тэр эрхлэгч ш�##�г�##�таас тэнцсэн бол аргү гыламханы хүн гэж бодож бно гэхдээ гыламхан өөрөө дэмжихгү бга юм бна шдээ

MGL
MGL
2020-01-12 02:11

Khalkh huneer udirduulakh heregtei. Toriin bodlogo dutaad bna. Toriin albanii shalgalt turliin albanii shalgalt bolson. Anhaaraachee

Зочин
Зочин
2020-01-12 11:09

БӨ аймагт сүүлийн жилүүдэд замбраагүй байд�##� газар авсан ялангуяа боловсролын с�##�барт.Энэ жил Булган суманд гэxэд xоер бүлэг нэмж бат�##�сан.

ЗочинЗочин
ЗочинЗочин
2020-01-12 11:11

9 xүүxэдтэй xилийн заставт нэг бүлэг нээxээр xоер багшийн ц�##�ин 25 xүүxдийн xоолны зардлыг бат�##�сан байна иймэрxүү зүйлүүд маш иx

ЗочинЗочин
ЗочинЗочин
2020-01-12 11:16

Аудит нь гэж мөн дарга нарын кармаанд орсон байгууллага байна төсвийн xөрөнгийг зүй бусаар зарцуулсныг мэдсэнч дуугардаггүй

ЗочинЗочин
ЗочинЗочин
2020-01-12 11:18

4 жил бүx тендерийг сум аймгийн ИТХ-ын төлөөлөгчид xуваагаад авсан нөгөө АТГ нь юугаа ш�##�гаж явдагийн бүү мэд

Иргэн
Иргэн
2020-01-12 11:36

Vneniig xelvel bvh gazar deer shine setgeleesee ajildag hvn gej bhgu ymr negen bayr bolhr soilon toviin hvmvvs yu ch xiihgu sailan avj bdg

Иргэн
Иргэн
2020-01-12 11:39

Soilon toviig bvr baiguulgaa gej helj chdg arhi uudag gazar volsn buten tsonh bhgu gadnaas orj irsen hvnd muuhay haragdag

Иргэн
Иргэн
2020-01-12 11:47

Tvrvvn jil m.surguuld sport zaal huuchin shardlga xanghgu bsn ch togld ter muuhay gutaliin vnerg vnerlej yawj chdsn ter ved teriig yagd xelg

Иргэн
Иргэн
2020-01-12 11:50

Toglomiin hashaa ysn ve hvvhdvvd toglno gej byrlaj bsn anh gehde odoo tomor hashaagaas uur zvil bhgu ternii mongo ysn harin tomor n mongo

Jiriin irgen
Jiriin irgen
2020-01-12 11:53

Tseserlegt olin jil blsn ch iim zvil hiisengu harin ene hvmvvs xiij zasvar hiij bga ym bn 5sar zvgeer shd ter tsesg huushin bolj unval yhu

ЗочинЗочин
ЗочинЗочин
2020-01-12 11:57

Ер нь УБ-ын xүмүүс иx өлөн амьдардаг юм шиг байна лээ ирсэн ш�##�г�##�тынxан xэдэн каз Идэж xэдэн шил арХи уугаад тэгээд болоо

Odhoo
Odhoo
2020-01-12 11:57

Ene buynt sumiin tseserleg monvv ymr goe blsn ve bi haraad bvr gaihsn goe ymaa amjilt

MGL
MGL
2020-01-12 12:10

Захиргаа очих бол ажил хийж бга хүн �##�га дээр сууж бга хүмүүс тэгж бга болхоор бусад нь бас тэр замаар явдаг шдээ эхний замыг засах хргтэ

MGL
MGL
2020-01-12 12:16

Өөрийн толгой дээр бухлыг харахгүй байж
Өрөөлийн толгой дээр өвсийг харах
Зарим хүмүүс

MGL
MGL
2020-01-12 12:24

Энэ сумын угса хөгжихгү би Алтай сум явж байхдаа хардаг үзэх зүйл бхгү манай сумын хөдөө шиг хүмүүсийн бүр тэнэг хийсэн зүйл бхгү маргн грдг

Иргэн
Иргэн
2020-01-12 13:25

Мэндсүрэн өөрн сумынийг мөнгө байсан ч юу ч хийгээгүй гэхдээ сагсай сумын 60 жил блс үед өөрийн карманаас гараж бга хүн шиг хэдэн сая өгсн

Иргэн
Иргэн
2020-01-12 13:31

Энэ эрхлэгчн нөхөр баян хүн бас өөр газарс нүүсэн болхр хасаг ч бай монгол ч бай үзэж чдхг болхоор ийм зүйл их гаргаж бга

Eseg ex
Eseg ex
2020-01-12 23:44

Seserleg seserleg ged xarin manai sumand gans seserleg ajil xiideg baiguullagaa Zasbar xiixgui bol tegtee tergui ajilax bolomj baixgui.

Монгол
Монгол
2020-01-13 12:31
Reply to  Eseg ex

Zuw bicheech lalriin hasag

Иргэн М
Иргэн М
2020-01-12 23:47
Reply to  Eseg ex

Тиймээ. Өвөл хүйтэн. Зун бол ус нэвтэрдэг. Өвөл 8.10 хэм хүйтэн.

иргэн
иргэн
2020-01-13 17:52

цэцэрлэг урьд нь нурж унах гэж байсан одоо гоё болсон бна оройтсонч гэсэн засвар хийгдэж байгаан авууштай зүйл

иргэн
иргэн
2020-01-13 17:57

сумын удирдлага засаг дарга юу хийж бүтээсэн бэ бүтэн 8 жил улсын мөнгийг идэхээс өөр юу ч хийгээгүй тоглоомын т�##�байг хараач хайран мөнгө

Bagsh
Bagsh
2020-01-13 19:25

Ene saidad bodlogo alga bolobsrol bur dampuurch guitslee

Холбоотой мэдээ

Back to top button