УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"MEC" судалгаа: ХҮН намын үнэлгээ огцом унаж, АН улс төрийн намуудыг тэргүүлэв

“МЭК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлэмжид сар бүр тандалт хийж, үр дүнг танилцуулдаг.

Энэ хүрээнд тус байгууллага 2025 оны зургаадугаар сарын 15-19-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар түүвэрлэж Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1308 иргэнээс судалгаа авчээ.

Энэ удаагийн судалгааны агуулга нь улт төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байсан байна. Ингээд түр дүнг танилцуулъя.

Эндээс харахад, Намын үйл ажиллагааны үнэлгээ өмнөх орны долдугаар сараас дараах байдлаар багсжээ.

  • МАН-ын 1.8 хувиар багсаж 3.9 хувь,
  • АН-ын 0.7 хувиар багсаж 4.1 хувь,
  • ХҮН намын 1.8 хувиар багсаж 3 хувь,
  • Үндэсний эвсэл 2 хувиар багсаж 3.2 хувь,
  • ИЗНН 1.3 хувиар багсаж 2,6 хувь болжээ.

Ингээд одоогоор үйл ажиллагааны үнэлгээгээрээ АН улс төрийн намуудыг тэргүүлж байгаа бол ИЗНН сүүл мушгиж байна. Мөн эндээс хамгийн огцом уналттай нь ХҮН нам, ИЗНН, МАН, Үндэсний эвслийн хувьд бага багаар унажээ. Харин АН-ын үнэлгээ энэ оны хоёрдугаар сард огцом унаж, буцаад дээшилсэн үзүүлэлттэй байна.

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 23, 2025 13:24

хэхэ АН суд�##�гаанд нь овоо мөнгө төлж дээ. Монголд байгаа бүх намуудын нэр хүнд унасан байгаа шдээ. За тэгээд суд�##�гааны компаниуд гэж мөнгөтэйд нь үйлчилдэг дээ

Уншигч
Уншигч
6 сар 23, 2025 14:00

Худлаа мэдээлэлд хэн итгэх вэ

Дэл
Дэл
6 сар 23, 2025 14:55

Тоглоом тоглож байна

Зочин
Зочин
6 сар 23, 2025 15:29

Татвар бууруулж чадах ганцхан нам бол гагцхүү Ардчилсан нам.

Холбоотой мэдээ

Back to top button