Гадаад мэдээДЭЛХИЙ

НАТО-гийн удирдагчдын уулзалт өнөөдөр эхэлнэ

НАТО-гийн гишүүн орнуудын удирдагчид өнөөдөр Хааг хотноо уулзана. АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус холбооны гишүүн орнуудыг батлан хамгаалахын салбартаа илүү их мөнгө төсөвлөхийг харахыг хүсэж байгаа. Ийм учир энэ удаагийн уулзалтын гол сэдвүүдийн нэг нь батлан хамгаалахын төсөв байх юм.

Трамп гишүүн орнуудыг ДНБ-ий 5 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг батлан хамгаалахын салбартаа зарцуулдаг болгохыг хүсэж байгаа. Дээд хэмжээний уулзалтын сүүлд Трампын энэхүү хүслийн талаар байх төлөвтэй. Одоогийн байдлаар НАТО-гийн орнууд ДНБ-ийхээ 2 хувийг батлан хамгаалахын салбартаа зориулахаар ажиллаж байгаа.

Уулзалтын өмнө буюу ням гарагт /2025.06.22/ Испанийн Ерөнхий сайд Педро Санчес хэлэхдээ тус улс ДНБ-ийхээ 5 хувийг батлан хамгаалахын салбарт зарцуулах шаардлагагүй гэжээ. Тэгвэл НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте хэлэхдээ Мадрид холбооны өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэхийн тулд шинэ зорилтот түвшинд хүрэх ёстой хэмээсэн юм. Рютте “НАТО-д эвслийн хувьд шийдвэрээс татгалзах, хажуугийн хэлэлцээ гэх мэт зүйл байдаггүй, бид бүгд оролцох ёстой” гэжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button