Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д гурван компани тутмын нэг нь бизнес эрхлэх нөхцөл байдал муудсан гэжээ

ОХУ-д гурван компани тутмын нэг нь сүүлийн зургаан сарын хугацаанд бизнес эрхлэх нөхцөл байдал муудсан гэж үзэж байгаа нь санал асуулгаар тодорчээ. Энэ нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш бизнес эрхлэх орчны тухай компаниудын хандлага хамгийн муудсан үзүүлэлт юм.

“Yakov & Partners” компанийн санал асуулгад оролцсон компаниудын 34 хувь нь бизнес эрхлэх нөхцөл байдал муудсан гэж харилжээ. Харьцуулахад энэ хувь 2022 оны арванхоёрдугаар сард 24 хувь, 2024 оны тавдугаар сард 16 хувь байсан юм. Энэхүү санал асуулгыг Санкт-Петербургийн эдийн засгийн чуулганд зориулж авчээ.

Уул уурхай, хүнд үйлдвэр, химийн үйлдвэр, газрын тос, байгалийн хий, эрчим хүч, зам тээвэр зэрэг салбарууд хамгийн өндөр уналттай байгаа аж. Тэдгээр салбарын компаниудын 25 хувь хөрөнгө оруулалтын төслүүдээ түр зогсоож эсвэл удаашруулсан гэж мэдэгджээ. Харин 13 хувь нь ач холбогдолгүй гэж үзсэн бүх төслөө зогсоосон байна.

Инфляц өндөртэй холбогдуулан ОХУ-ын Төв банк бодлогын хүүг ихээхэн өсгөсөн байгаа. Бодлогын хүү өндөр учир зээлийн хүү өндөр болно. Тэгвэл судалгаанд оролцсон бизнесүүдийн 42 хувь нь зээлийн хүү өндөр байгаа явдал хамгийн том саад тотгор болж байгаа гэж хариулжээ. Өнгөрсөн жил оролцогчдын 38 хувь ингэж хариулж байсан юм.

 Тус судалгаа “Капиталын өртөг гол асуудал болж байна” гэж онцлоод, санхүүгийн хүнд нөхцөл байдал нь олон салбарын урт хугацааны хөрөнгө оруулалтын стратегийг эрсдэлд оруулж байна гэжээ. Гэхдээ тус судалгаа мөн бизнесүүдийн тэсвэр тэвчээрийг харуулсан байна.

Бизнес эрхлэгчдийн 66 хувь нь сүүлийн зургаан сард ерөнхий нөхцөл байдал нь тогтворжиж эсвэл сайжирсан гэж хариулжээ. Гэхдээ энэ нь 2024 онд 84 хувь байснаас мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт юм. Мөн өөдрөг үзэл харьцангуй өндөр хэвээр байгаа аж. Бизнес эрхлэгчдийн 90 хувь нь жилийн эцэс гэхэд нөхцөл байдал сайжирна эсвэл хэвээр байна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Мэдээллийн технологи, жижиглэнгийн худалдаа, эрүүл мэнд, өргөн хэрэглээний барааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд нөхцөл байдал сайжирсан гэж хамгийн их мэдэгдсэн байна. Дээрдэж буй асуудлуудын нэг нь хүн хүчний дутмаг байдал гэдгийг тус судалгаа харуулав. Өнгөрсөн жил оролцогчдын 60 хувь нь ажиллах хүчний дутагдалтай гэж байсан бол одоо энэ үзүүлэлт 48 хувь болж буурсан байна.

Орос бизнесүүд геополитик болон гадаад худалдааны өөрчлөлтөд аажмаар дасан зохицож байгааг тус судалгаа онцолжээ. Удирдах албан тушаалтнуудын 20 хувь нь л гадаад худалдааны хязгаарлалтыг бизнест тулгамдаж буй гол асуудал гэж мэдэгдсэн юм. 2022 онд энэ тоо 63 хувь байсан. Геополитикийн эрсдэлд санаа зовох нь мөн буурчээ. Саяны судалгаагаар бизнес эрхлэгчдийн 15 хувь нь геополитикт санаа зовж байна гэсэн юм. Харин Украины дайны эхний саруудад энэ үзүүлэлт 56 хувь байсан.

Эх сурвалж: Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Олзвой
Олзвой
6 сар 26, 2025 09:30

Төв банк нь нөөцөө шавхаад 2 жил өнгөрсөн.. дахиад 2 жил болоход тун ч эвгүйхэн зүйл болно шүү гэдгийг ОХУ-ын Төв банкны захир�##� Нагулина авгай анхааруулсан даа

Иргэн
Иргэн
6 сар 26, 2025 21:25

Дайн дуусахгүй бол ОХУ- 2026- оны төгсгөл рүү дампуурлаа зарлах нь ойлгомжтой болсон шүү харамс�##�тай!!! Дайн дуусан ч гэсэн дайны нөлөөгөөр эдийн засаг хэвийн байд�##�даа орхыг ноён Путин лав үзэж чадахгүй байх!!! 10-20-жил лав зүтгэх байх!!!

Malchin
Malchin
6 сар 28, 2025 10:24

Тэнэгтэнэ биз!! ОХУ дампуурв�##� дэлхийн бүх улс дампуурна. Дэлхийн уул уурхай газрын тосны бүтээгдэхүүний дангаараа 25% улаан буудайн 35% бордооны 40%ийг үйлдвэрлэдэг улс шүү! Одоогийн з�##�уус барууныханд тархиа уга�##�гаад тэнэг дээр нь зөнөх өвчтэй болжээ. Хөршийнхөө хэлийг сайн сур. Энэ улсад �##�т байгаа. Хогийн америк европд юу ч байхгүй. Бүх сурах бичиг нь ха�##�тын гэрээтэй бид нарт юу ч зааж өгөхгүй. Хятад ч мөн адил сурах бичгээ сургуулиас гаргав�##� эх орноосоо урвасан гэдэг ялтай.Оросод юу байна ШУ л байгаа. Технологи чинь ШУ огт биш.

Эх оронч монгол
Эх оронч монгол
6 сар 30, 2025 23:04
Reply to  Malchin

Ёстой хуцна биз!!! Орос дампуурахаар дэлхий дампуурах уу? Тэгээд.... Наад цагаан солиогоо эмнэлэгт үзүүл!!!!

Зочин
Зочин
6 сар 29, 2025 23:08
Reply to  Malchin

Хариач

Холбоотой мэдээ

Back to top button