Гадаад мэдээ

Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу олны өмнө дахин гарч ирлээ

Умард Солонгосын удирдагч Ким Жон Уны эхнэр Ри Сол Жу шинээр нээсэн аялал жуулчлалын цогцолборын нээлтэд оролцсон нь сүүлийн жил хагасын хугацаанд анх удаа олны өмнө ил гарсан тохиолдол болсон байна.

Тэрээр хамгийн сүүлд 2024 оны нэгдүгээр сарын 1-нд шинэ жилийн тоглолт дээр олон нийтийн өмнө гарсан. Үүнээс хойш тэдний охин Жу Э нь чухал үйл явдлуудад Ким Жон Уныг дагалдах болсон юм.

Ри Сол Жу нөхөр Ким болон охин Жу Э нарын хамтаар зогсох бөгөөд Gucci брэндийн гар цүнх барьжээ. Түүний барьсан энэ цүнх нь тус компанийн албан ёсны цахим хуудсанд 2850 ам.доллараар зарагдаж байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1718-р тогтоолоор Умард Солонгос руу тансаг хэрэглээний бараа экспортлохыг хориглосон байдаг. Гэвч тус улс дипломат ачаа ашиглан хяналтгүйгээр эдгээр барааг зөөвөрлөдөг гэж мэдээлдэг. Эдгээр нь Кимийн гэр бүлд бэлэг болгон тараагддаг аж.

2011 оны сүүлээр Ким Жон Ун засгийн эрхийг авснаас хойш Ри Сол Жу нөхрөө олон арга хэмжээнд дагалдан оролцож, өмнөх удирдагчдын эхнэрүүдээс ялгаатайгаар ил тод байсаар ирсэн. Сөүл дэх Умард Солонгос судлалын их сургуулийн эрхлэгч “Ри олны анхаарлыг охин руугаа чиглүүлэхийн тулд олны өмнө гарах тоогоо багасгаж байж магадгүй” хэмээн дүгнэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
6 сар 26, 2025 13:02

Эхнэрийг өөрийн хүслээр байлгаж буй ардчилсан гэх дэлхийн цор ганц орны удирдагч.

Зочинолдо
Зочинолдо
6 сар 26, 2025 14:28
Reply to  Зочин

засс хуц хуц өөрсдийнхөө байж байгаа царайгаа хардаа тэнэг

Зочин
Зочин
6 сар 26, 2025 14:39

Бид бол байдгаараа л байгаашдээ. Харин Монгол эмэгтэйчүүд улс орныг дампууруулахад тулж ирээд байна. Ер нь ч эцсийн эцэст эмэгтэйчүүд л улс орныг мөхөөдөг. Түүхэн баримт тийм л байна. Чингисийн байгуулсан агуу улсыг өөрийнхөө хүүхдүүдийг хаанаар өргөмжлөх гэж өрсөлдсөн эмэгтэйчүүд, өмч хөрөнгө булааца-лдсан хатад нь л задлаж, мөхөөсөн шүү дээ.

Зочин
Зочин
6 сар 27, 2025 23:19
Reply to  Зочин

Chi baga solior chi tiim lag yum bol emegteichuudees yuugaaraa iluugee kharuulchikh chadakhgui bj bid yaaj dampuuruulaab tenegteerei erguu min

Зочин
Зочин
6 сар 26, 2025 17:47
Reply to  Зочин

Төр засгийн 3 өндөрлөгт эрчүүд л дандаа сонгогддог биз дээ. Тэгээд эх орон чинь улам л доройтоод байгаа биз дээ. Эмэгтэйчүүдийг бүү дорд үз.

saihan busgui shuu
saihan busgui shuu
6 сар 27, 2025 17:13

Aguu Ih Udirdagchiinhaa ehnert mongolchuud hairtai dhuu.ta tum bum naslah boltugai

Холбоотой мэдээ

Back to top button