Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлийн шүүх Юн Сок Ёлыг баривчлах гэсэн прокурорын хүсэлтэд зөвшөөрөл олгосонгүй

Сөүлийн төв дүүргийн шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг баривчлах хүсэлтэд зөвшөөрөл олгохгүй байх шийдвэр лхагва гарагт /2025.06.25/ гаргажээ. Прокурор Чо Юн Сукаар ахлуулсан тусгай зөвлөл Юн Сок Ёлыг баривчлах хүсэлтийг тус шүүхэд мягмар гарагт /2025.06.25/ гаргасан юм. Тэд Юн Сок Ёлыг цэргийн онц байдал зарласантай холбоотой хэргүүдийг шалгаж буй.

Юн Сок Ёлын өмгөөлөгч нар баривчлах хүсэлтийг хууль бус гэж үзэхийг шүүхэд хүссэн байсан юм. Шүүх шийдвэрээ гаргасны дараа тусгай зөвлөл Юн Сок Ёлыг бямба гарагийн /2025.06.28/ 09:00 минутад хүрэлцэн ирэхийг тушаажээ. Хэрвээ тэр хүрэлцэн ирэхгүй бол албан ёсоор баривчлах зөвшөөрөл авахаар ажиллана гэж прокурорууд мэдэгдсэн байна.

Хэргийг прокурорт шилжүүлэхээс өмнө цагдаа нар Юн Сок Ёлыг зургаадугаар сарын 5,12, 19-нд зарлан дуудсан юм. Гэвч тэр нэг ч удаа очиж мэдүүлэг өгөөгүй тул прокурорууд шүүхэд хүсэлт гаргасан аж. Юн Сок Ёлын өмгөөлөгч нар мэдэгдэл гаргахдаа тусгай зөвлөлийн зарлан дуудсаны дагуу биечлэн очно гэсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button