бизнес эрхлэгч
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл

Сүүлийн жилүүдэд цахим худалдан авалт бидний өдөр тутмын хэрэглээний салшгүй хэсэг болж, гадаад, дотоодын олон төрлийн платформыг ашиглан бараа бүтээгдэхүүн худалдан авах боломж илүү хялбар болсон. Гэвч энэ хэрээр цахим луйврын тохиолдол нэмэгдэх болсон бөгөөд иргэдийн хайхрамж болгоомжгүй үйлдэл, санамсаргүй алдаа гаргахыг залилагчид отоод сууж байдгийг мэдэхэд гэмгүй.
Онлайн худалдаа хийхэд зайлшгүй мэдэх ёстой гурван чухал зөвлөмжийг хүргэж байна.
Найдвартай вэбсайтаас худалдан авалт хийгээрэй
- Онлайн худалдаа хийхдээ вэбсайт нь “Verified by Visa”, “Mastercard SecureCode” зэрэг 3DS хамгаалалттай эсэхийг шалгаарай.
- Вэбсайтын URL хаяг нь “https://” гэж эхэлсэн, цоожны тэмдэгтэй байвал нууцлалын баталгаатай гэдгийг санаарай.
“Free Trial” үйлчилгээ бүрд итгэж болохгүй
- Аппликэйшн, вэбсайтад гишүүнчлэл үүсгэж, картын мэдээллээ холбон тодорхой хугацаанд үнэгүй туршиж үзэх гэж байгаа бол тухайн платформ олонд танигдсан, баталгаатай эсэхийг нягтлан, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаарай.
- Олонд танигдаагүй, сэжигтэй аппликэйшн, вэбсайтууд таны картын мэдээллийг хууль бусаар ашиглах эрсдэлтэй байдаг.
Картынхаа гүйлгээг тогтмол хянаж хэвшээрэй
- Картын гүйлгээний түүхээ интернэт банк, банкны аппликэйшнээр тогтмол хянаж, сэжигтэй гүйлгээ илэрсэн тохиолдолд банканд нэн даруй мэдэгдээрэй.
- Мөн банканд бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл, хаяг зэрэг хувийн мэдээлэл тань өөрчлөгдвөл даруй шинэчилж байх нь сэжигтэй гүйлгээнээс урьдчилан сэргийлэх чухал алхам болдог.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.