Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форумд Худалдаа, хөгжлийн банк оролцлоо

БНХАУ-н худалдааны яам болон Хятад дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс зохион байгуулсан Азийн орнуудын эмэгтэйчүүдийн чадавх бэхжүүлэх олон улсын форум 2025 оны 6-р сарын 11-ний өдрөөс 24-ний өдрүүдэд БНХАУ-н Бээжин хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээ нь тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг оролцогч талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжиж буй гол санаачилгуудыг онцлон тэмдэглэх, жижиг дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, улс орнуудын бүс хөгжлийг хурдасгах, олон улсын туршлага, санаачилгыг хуваалцах зорилготойгоор зохион байгуулагдлаа.
Худалдаа, хөгжлийн банк нь Монгол дахь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улс дахь Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах “SFME” төслийг хамтран хэрэгжүүлэхээр Худалдаа, хөгжлийн банк болон Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг нар төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан ба уг төсөл нь 2024 оны 3-р сараас 2026 оны 6-р сар хүртэл хугацаанд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, мөн банкны жижиг, дунд бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллах боловсон хүчнийг олон улсын стандартын дагуу чадавхжуулах, тогтвортой санхүүжилтийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалт, семинар, уулзалтуудыг зохион байгуулахаас гадна, тусгайлсан зөвлөх үйлчилгээ, олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Тус семинарын үеэр БНХАУ-н жендерийн эрх тэгш байдлын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаанууд, НҮБ-н 2030 зорилтын хэрэгжилт үүний хүрээнд хэрэгжүүлж буй шинэ санаа санаачилгууд, тогтвортой хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй инновац, технологийн шийдлүүд, хууль эрхзүйн зохицуулалтууд, шинээр төрөн гарч ирч буй инновацлаг, технологийн өндөр үр ашиг бүхий байгууллагууд, эмэгтэйчүүдийн хөгжлийн зам ба онцлог болон шинэ бүтээн байгуулалтын хүчин зүйлсийн талаар хэлэлцсэн үр өгөөжтэй семинар болов.
“Жендерийн эрх тэгш байдал, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө Нэгдсэн үндэстний байгууллага (НҮБ) болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулагдсан арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банк оролцож жендерийн эрх тэгш байдал, жижиг дунд бизнесийн хөгжүүлэлт, тогтвортой хөгжил болон ногоон санхүүжилтийн чиглэлээр хэрэгжүүлж буй сүүлийн үеийн үйл ажиллагаануудыг арга хэмжээний үеэр онцоллоо.
Худалдаа, хөгжлийн банк нь ESG буюу Байгаль орчин, Нийгмийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог анхлан үйл ажиллагаандаа нэвтрүүлж, НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн 17 Зорилтуудыг (ТХЗ) банкны үндсэн үйл ажиллагаандаа тусгаж, Монгол Улсад тогтвортой санхүүжилтийн хөгжил дэвшилд манлайлагч байсаар ирсэн билээ. Худалдаа, хөгжлийн банк нь 2024 онд Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны Жендерийн манлай байгууллагаар шалгарсан ба цаашдын жендерийн эрх тэгш байдлыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжлийн түүчээлэх ажилд томоохон хувь нэмэр оруулах юм.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД ХАМТДАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.