Ким Жон Ун Украины дайнд амь үрэгдсэн Хойд Солонгосын цэргүүдэд эмгэнэл илэрхийлжээ

БНАСАУ-ын төрийн өмчит хэвлэлүүд Ким Жон Ун Украины дайнд амь байлдаж явахдаа амь үрэгдсэн Хойд Солонгос цэргүүдэд гашуудал илэрхийлж буй зургуудыг даваа гарагт /2025.06.30/ нийтэлжээ. Солонгосын төв телевиз нийтэлсэн зургууд дээр Ким Жон Ун цэргүүдийн авсыг Хойд Солонгосын далбаагаар хучиж буйг харуулсан байна.
Зурган дээр Ким Жон Уны хамт Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Сон Хуй байсан юм. Эмгэнэл илэрхийлэх арга хэмжээний үеэр Хойд Солонгос цэргүүд Орос цэргүүдийн хамт зогсож буй зургийг харуулжээ. Мөн Курск мужид байлдан, амь үрэгдсэн цэргийн тэмдэглэлийн дэвтрийг харуулсан байна. Тэрхүү тэмдэглэлийн дэвтэр дээр “Шийдвэрлэх мөч ирлээ. Хайрт дээд удирдагчийнхаа бидэнд өгсөн хязгааргүй хайр, итгэлийг дааж, энэхүү ариун байлдаанд зоригтойгоор тулалдъя” гэж бичсэн байсан юм.
Өмнөд Солонгосын Үндэсний нэгдлийн хүрээлэнгийн ахлах судлаач Хон Мин хэлэхдээ “Амь үрэгдсэн цэргүүдийг зөвхөн золиос төдийгүй ялалтын түүхийн нэгэн хэсэг болгон харуулахыг хүссэн байх. Москва, Пёньян хоёр Курскт Хойд Солонгосын цэргүүд байршсаныг хүлээн зөвшөөрч, байлдаанд ялсан гэж мэдэгдсэний дараа уг зургууд цацагдсан бололтой” гэжээ.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.