Эдийн засгийн мэдээ

Монголбанк 5.9 тонн үнэт металл худалдан авчээ

Монголбанк оны эхний хагас жилийн байдлаар 5.9 тонн үнэт металл худалдан авсан н өмнөх оны мөн үеэс 24.3 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Энэ нь 2020 оноос хойши хамгийн тааруу үзүүлэлт болж байна. Зөвхөн зургаадугаар сард 1587.4 кг үнэт метал худалдан авчээ. Худалдан авсан алтны дундаж үнэ 385,320 төгрөг байсан нь өмнө сараас 2.3 хувиар өссөн байна.

Харин дэлхийн зах зээлд алтны үнэ он гарснаас хойш 2 орчим хувиар өсөж, долоодугаар сарын 1-ний 14.00 цагийн байдлаар унц нь 3,320 гару ам.долларт хэлбэлзэж байна. Алтны шороон ордны нөөц буурч байгаатай холбоотойгоор сүүлийн жилүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүдийн алт тушаалт буурч байгааг Монголбанкаас тодотгож байсан билээ.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button