НИЙГЭМНийгэм мэдээ

Тодруулга: Тайз нурж гэмтсэн хүмүүсийн гурав нь эмнэлгээс гарсан. Нэг нь хүнд бэртэлттэй эмчлүүлж байгаа

Өчигдөр Улаанбаатар хот орчимд болсон хүчтэй салхины улмаас төв талбайд байрлуулсан тайз нурж дөрвөн хүн гэмтсэн осол гарсан.

Улмаар тэр даруй гэмтсэн иргэдийг ГССҮТ-д хүргүүлсэн гэх мэдээлэл гарсан.

Тэгвэл гэмтсэн иргэдийн биеийн байдал болон тайз нурсан шалтгааныг Нийслэлээс тодруулахад дараах хариултыг өглөө.

Талбай дээр байрлуулсан тайзыг буулгах төлөвлөгөө эрт гарсан ч Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ болсон тул түр хойшлуулсан. Улмаар тэмцээн дууссаны дараа буулгах ажил эхэлсэн. Өчигдөр цаг агаарын урьдчилсан мэдээнд ямар ч салхи, шуурга байгаагүй тул тайз буулгалтын компани ажлаа хийж байсан. Яг тайзны холбоос бэхэлгээ, боолтуудыг сулласан үед гэнэтийн салхи салхилж тайз унасан. Цаг уурын байгууллагаас хотод гэнэтийн цаг уурын аюулт үзэгдэл болсон төвөөр 24 м/сек хурдтай, яармаг орчимд 27 м/сек хүрсэн гэнэтийн хүчтэй салхи, шуурга болсон талаар бидэнд мэдээ ирүүлсэн.

-Дөрвөн хүн гэмтсэн гэх мэдээлэл гарсан байна үнэн үү. Иргэдийн биеийн байдал ямар байгаа вэ. Ямар насны хүмүүс ямар гэмтэл авсан бэ?

-Дөрвөн хүн гэмтсэн. Үүнээс нэг нь хүнд нөгөө гурав нь хөнгөн бэлтгэл авсан. Хоёр нь хүүхэд, хоёр нь том хүн байсан. Хүүхдүүд болон гэмтсэн нэг настай эмэгтэйн хувьд өвдөг болон толгойдоо ил харагдах жижиг шархтай. Эмнэлэгт яаралтай хүргэж, үзүүлэхэд гэмтэл бага тул хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй гэж үзээд гадуур эмчилгээ хийлгэж байгаа. Харин хүнд гэмтсэн хүн нь тайз буулгаж байсан компанийн ажилтан эрэгтэй байсан. Тухайн үед хүмүүст анхааруулж тайзнаас холдуулж байх үедээ өөрөө хөлдөө бэлтгэл авсан. Гэмтэл нь арай хүнд тул одоо Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 12:28

Гэнэтийн с�##�хи шуурганд хотын дарга хамаагүй байхшүү

зочин
зочин
7 сар 3, 2025 16:20

нэг ийм хогийн шоуны юмнуудаа л болимоор юмаа. манайх төв т�##�бай дээрээ янз бүрийн барьдаг, хиймэл зүлгэ дэвсдэг дээр нь хэвтдэг ийм улс орон хаана ч байхгүй. энэ бол дарга, цэрэггүй бүгдээрээ новш болж байнаа л гэсэн үг.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 22:38
Reply to  зочин

Тэр дэвссэн хиймэл зүлэгэн дээрээ нүхэн жорлонд ордог гут�##�тайгаа явж, шүлсээ цэрээ нулимчихаад дээр нь сууна, хэвтэнэ! Ёстой сэжгийн?

Судлаач иргэн
Судлаач иргэн
7 сар 3, 2025 16:55

Шинэ жил баяр наадмаар хогийн шоу гэж хийгээд баахан архид�##�т бас гэмт хэрэг гардаг..Нямбаатарын үед хүчин зодоон хутганы хэрэг илүү их гарах боллоо шүүдээ..гэхдээ хар тамхи архид�##�т �##########�рл�##� улам их гаарч байгаа тул баяр наадмаар шоу цуглар�##�т бага архи зарахаа болимоор байна

Иргэн
Иргэн
7 сар 3, 2025 18:05

МАН- жагса�##� цуглааныг дүйвээх гэж хийсэн павилон!!! Тиймээс Өгөр МАН- хариуцах болноо!!! Хүрэлсүхийн заавраар Сүхбаатарын т�##�бай хогын ж�##�га болсон!!!

Зочин
Зочин
7 сар 3, 2025 22:33

Нянгар л ийм б�##�ай юм хийнэ дээ! Хүний амь үрэгдээгүй нь их юм!

Холбоотой мэдээ

Back to top button