Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын хүн ам 100 жилийн дотор 7.5 сая болж буурах магадлалтай

Өмнөд Солонгосын хүн ам ирэх 100 жилийн дотор одоогийнхоо ердөө 15 хувьд хүрч, 7.53 сая болж буурч болзошгүй гэдгийг шинэ судалгаа харуулжээ.

Солонгосын Ирээдүйн хүн амын хүрээлэн лхагва гарагт /2025.07.02/ тэрхүү судалгааг хавсаргасан тайлан нийтэлсэн байна. Тайлангаас харвал хамгийн өөдрөгөөр таамаглахад тус улсын хүн ам 2125 он гэхэд 15.73 сая болж цөөрөх төлөвтэй байна. Энэ нь одоогийн хүн амын тоо буюу 51.68 саяын гуравны нэгт ч хүрэхгүй юм.

Судлаачид хүн амын өсөлт бууралтыг төрөлт, нас баралт, шилжилт хөдөлгөөний гурван үндсэн хүчин зүйл дээр үндэслэн тооцоолол хийсэн байна. Ингэж тооцоолоход Солонгосын хүн ам маш хурдацтай цөөрч байгаа гэх үр дүн гарчээ.

Эрдэмтдийн тооцоолсноор бол Өмнөд Солонгосын нийт төрөлтийн түвшин (нэг эмэгтэй насан туршдаа хэдэн хүүхэд төрүүлэх вэ гэсэн дундаж тоо) 2072 он хүртэл Үндэсний статистикийн газрын одоогийн таамгаар явах аж. Харин түүнээс хойш энэ тоог гурван хувилбараар өөрчлөгдөх магадлалтай байна. Бага буюу төрөлтийн түвшин 0.82, дунд буюу 1.08, өндөр буюу 1.34. Өнгөрсөн жил БНСУ-ын төрөлтийн түвшин ердөө 0.75 байсан нь дэлхийд хамгийн бага үзүүлэлт юм.

Дунд зэргийн төрөлтийн түвшнээр бол хүн ам 2070 он гэхэд 33.6 сая болж буурна. Энэ нь Сөүл, Бусан, Инчон, Дэгү гэх дөрвөн том хотын хүн амыг нийлүүлсэнтэй тэнцүү хэмжээ юм.

Судлаачид "Гэхдээ үнэхээр цочирдуулсан зүйл бол 2070 оноос хойш хүн амын бууралт улам түргэснэ гэдэг явдал. 2100 он гэхэд хүн ам одоогийнхоо талд ч хүрэхгүй болно. Төрөлт бага бол 14.66 сая, дунд бол 17.87 сая, өндөр бол 21.65 сая хүн амтай байх төлөвтэй. Хамгийн өөдрөг хувилбараар тооцоолсон ч гэсэн 2100 онд БНСУ-ын хүн ам одоогийн Сөүл хот (9.33 сая) ба Кёнги мужийн (13.7 сая) хүн амыг нийлүүлсэн хэмжээтэй адилхан болж цөөрнө” гэж бичжээ.

Өндөр настнуудын эзлэх хувь энэ жил 20.3 хувь байгаа бол 2050 он гэхэд 40.1 хувь, 2072 онд 47.7 хувь болно гэж судалгаанд бичсэн байна. Энэ нь Өмнөд Солонгосыг дэлхийн хамгийн өндөр настай хүн амтай орнуудын нэг болгоно.

Ан ам зүйн ийм огцом өөрчлөлт олон асуудал дагуулна. Тухайлбал, ажиллах хүчний хомсдол, нийгмийн халамжийн зардал эрс өсөх зэрэг хүндрэл гарна. Эдгээр асуудлууд БНСУ-ын нийгэмд ажиглагдаж эхэлсэн байгаа.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 4, 2025 14:18

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button