Нийгмийн

“Мах Импэкс” ХК FSSC 22000 олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж байна

Монгол Улсад мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн анхдагч, ууган үйлдвэр болох “Мах Импэкс” ХК нь хүнсний аюулгүй байдал болон эрүүл ахуйн хамгийн өндөр шалгуур бүхий FSSC 22000 (Food Safety System Certification) Version 6 стандартыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж буйгаа албан ёсоор мэдэгдэж байна.

FSSC 22000 (Version6) стандарт нь олон улсын "Global Food Safety Initiative" байгууллага хүлээн зөвшөөрсөн олон улсын хүнсний аюулгүй байдлын стандарт юм.

Уг стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг хийдэг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг ба хүнсний сүлжээний бүх шат дамжлагад эрсдэлийг үнэлэх, хянах, урьдчилан сэргийлэх цогц тогтолцоо бөгөөд дэлхий дахинд хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах хамгийн өндөр түвшний гэрчилгээний нэгт тооцогддог.

“Хүн бол энэ амьдралынхаа туршид эрүүл, чанартай, аюулгүй хүнс хэрэглэх ёстой. Тиймээс хүнс үйлдвэрлэгч бүр үйлдвэрлэлийн бүх шатандаа хяналттай, баталгаатай, ил тод тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага юм” хэмээн “Мах Импэкс” ХК-ийн Чанар хяналтын албаны дарга П.Отгонцэцэг онцоллоо.

“Мах Импэкс” ХК нь хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн олон улсын жишиг шаардлагыг хангах зорилгоор дараах тогтолцооны стандартуудыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, хэрэгжүүлж байна:

  • ISO 22000 – Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо
  • ISO 9001 – Чанарын менежментийн тогтолцоо
  • FSSC 22000 –Хүнсний аюулгүй байдлын системийн баталгаажуулалт

Уг үйлдвэр нь хүнсний үйлдвэрлэлд оролцож буй ажилтнуудын ариун цэврийн дэглэм, тоног төхөөрөмжийн ариутгал, түүхий эдийн чанар, үйлдвэрлэлийн орчны цэвэрлэгээ, эрсдэлээс сэргийлэх хяналтыг өндөр түвшинд хэрэгжүүлж, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрэн бүрдүүлээд байна.

Мөн тус үйлдвэр нь дотоод хяналтын итгэмжлэгдсэн лаборатори ажиллуулдаг бөгөөд хүнсний түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнүүдийн чанар, аюулгүй байдлыг тогтмол шинжилж, баталгаажуулан хэрэглэгчдэд хүргэж буй нь компанийн хариуцлагатай үйл ажиллагааны нэгэн жишээ болж байна.

“Мах Импэкс” ХК нь цаашид ч хүнсний аюулгүй байдлын тогтолцоог улам боловсронгуй болгож, хэрэглэгчдэдээ чанартай, эрүүл, найдвартай хүнс хүргэх зорилтоо тууштай хэрэгжүүлсээр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:23

МАХ ын хиам бөөн дотор өөх. Идэхийн аргагүй болсон байна лээ. Юун стандарт. Өөхний стандарт гэж юу байдгийн. Тэр их өөхийг хэн ч авахгүй болсон.

Зочин
Зочин
7 сар 3, 2025 16:24

hovdiin zereg sumiin aluurchin nymdavaa

Холбоотой мэдээ

Back to top button