Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Путинтэй утсаар ярьсныхаа дараа ямар ч ахиц гарсангүй гэж мэдэгдлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.07.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан байна. Хоёр орны удирдагч Украины дайныг зогсоох тал дээр ямар нэгэн ахиц гаргаагүй гэж Трамп мэдэгдсэн юм. Харин Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлэхдээ Москва мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдвэрлэхийн төлөө зүтгэсээр байх болно гэдгийг Путин онцолсон гэжээ.

Вашингтон зарим зэвсгийн тээврийг түр зогсоосон тухай Трамп, Путин хоёр хэлэлцээгүй гэж Ушаков хэлсэн байна. Украины дайныг дипломат аргаар зогсоох гэсэн АНУ-ын оролдлого үндсэндээ зогсонги байдалд орсон. Үүний улмаас Путинийг хэлэлцээний ширээнд суулгахын тулд дарамт үзүүлж гэж АНУ-ын хууль тогтоогчид Трампт шахалт үзүүлэх нь нэмэгдсэн юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дани улсад айлчилж буй. Тэрбээр пүрэв гарагийн өглөө сэтгүүлчдэд хэлэхдээ Вашингтон зарим зэвсгийн хүргэлтийг зогсоосон асуудлыг аль болох эрт буюу өнөөдөр /2025.07.03/ Трамптай хэлэлцэнэ гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button