Гадаад мэдээНИЙГЭМ

Техасын зусланд явсан 23 хүүхэд үерийн дараа сураггүй болжээ

Техас мужид хэдхэн цагийн дотор орсон ширүүн борооны улмаас өчигдөр /2025.07.05/-ийн байдлаар 24 хүн амь насаа алджээ.

Тодруулбал баасан гарагийн үүрээр 45 минутын турш үргэлжлэн орсон ширүүн борооны улмаас Гвадалупе голын усны түвшин 7,9 метр (26 фут) дээшилж үерлэжээ.

Үерийн улмаас олон хүн сураггүй болсон тул эрлийн баг завь, нисдэг тэрэгтэй ажиллаж байна. Одоогоор 234 хүний амь аварснаас 167-г нь нисдэг тэргээр аварчээ.

Сураггүй болсон 20 гаруй хүүхэд Хант хэмээх жижиг хотод Гвадалупе голын дагуу "Camp Mystic" зусланд явсан байжээ. Тус зусланд 750 орчим охин ирснээс дор хаяж 23 нь сураггүй болсон хүмүүсийн дунд байгаа гэв.

Олон хүн сураггүй байгаа тул нас барагсдын тоо цаашид нэмэгдэх хандлагатай гэж үзэж байна. Мөн ойр дотны хүмүүсийнхээ зургийг цахим сүлжээндээ нийтэлж, эрэн хайх ажиллагаанд тус болохыг хүмүүсээс хүсчээ.
Аврах ажиллагааны есөн баг 14 нисдэг тэрэг, 12 нисгэгчгүй онгоцтой ажиллаж байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр хур борооны аюулыг анхааруулж байжээ. Гэвч зарим газарт хур тунадасны хэмжээ төсөөлснөөс давсан бололтой. Үерт автсан Хилл каунтри орчим нь үерт өртөмтгий гэдгээрээ алдартай бүс аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button