УЛС ТӨР

ОУВС: Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь 2017 онд байгуулсан гэрээгээ ЗӨРЧЛӨӨ

Өнөөдөр /2020.01.10/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 230 ахмад настны 776 тэрбум төгрөг тэтгэврийн зээлийг чөлөөлөх хуулийн төслийн хэлэлцсэн баталсан. Уг хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас санаачилсан билээ.

Тэгвэл эл асуудлаар Олон улсын валютын сангийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб “Монгол Улсын Засгийн газар 2017 онд ОУВС-тай хийсэн гэрээгээ зөрчиж байна” хэмээн мэдээлжээ.

Энэ тухай reuters.com сайтад  “Популист бизнесмен, бөх, 2017 онд сонгогдсон Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнгөрсөн долоо хоногт тохиосон шинэ жилийн үдэш “Бүх тэтгэврийн зээлийг тэглэнэ хэмээн мэдэгдсэн. Энэ алхам нь “Монгол Улсынхаа хөгжил дэвшлийн төлөө бүх насаа зориулсан ахмадуудыг өрийн дарамтаас чөлөөлөх зорилготой” хэмээн хэлсэн юм. Ерөнхийлөгч энэ ажлаа гүйцэлдүүлэхийн тулд 2018 оны сүүл үед гүйцэтгэх ажиллагаа хийн, Хятадын хувийн хөрөнгө оруулагчдаас хурааж авсан Салхитын мөнгөний уурхайг ашиглана гэв.

Мөн өчигдөр буюу пүрэв гаригт түүний энэхүү төлөвлөгөөг парламентаар хэлэлцэн дэмжсэн ба төв банкнаас 2020 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн арилжааны банкуудыг шинээр тэтгэврийн зээл олгохыг хориглосон билээ. “Тэтгэврийн зээлийг тэглэх тухай энэ санал нь 2017 онд ОУВС-гаас дэмжин баталсан эрх баригчдын хөтөлбөрийн зорилгод нийцэхгүй байна” хэмээн ОУВС-гийн Улаанбаатарт суугаа төлөөлөгчдийн газрын дарга Жефф Готтлиб Reuters агентлагт илгээсэн захидалдаа дурджээ.

Тэрбээр “Энэ нь нийт ард иргэдийн нэгхэн хэсэгт туслах нэрийн доор тэртэй тэргүй өндөр байсан татварыг ДНБ-ий хоёр хувиар нэмэгдүүлж, цаашлаад инфляцыг өдөөн, валютын ханшийг нэмэгдүүлэх шалтгаан болоод зогсохгүй түүнд Засгийн газар зөв хяналт тавьж чадах эсэх нь санаа зовоосон асуудал болж байна. Баасан гаригт энэхүү төсөлтэй холбоотойгоор ажлын хэсгээс тайлбар асуухад хэн ч хариу хэлсэнгүй” хэмээжээ.

ЭХ СУРВАЛЖ: reuters.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

20
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
12 Сэтгэгдлүүд
8 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин
Зочин

Гурван нөхөр хэрхэн бодлогогүй ажилласнаа, бас энэ хэдэн жил Улс эх орон, ард түмэнд хэрэгтэй зүйл бараг хийгээгүйгээ ойлгох болж дээ!!!

зочин
зочин

Тэгээд?

Zochin
Zochin

Монгол өөрсдөө асуудлаа шийдэж байнаа. Хуц хуц

Зочин
Зочин

Чам шиг ийм малнуудаас болж улс хөгжихгүй байгаа юм шд. Ядраад ирхээрээ ОУВС гээд задраад ирхээрээ хөөгөөд явуулдаг тэ

Иргэн
Иргэн

Одоо л монгол өөрөө асуудлаа шийдэж байна гэж анх удаа дуугарч байна. Мөнгө ч аргагүй л хүчтэй юм даа. Өөрөө л хэдэн төгрөг олж байвал ха ха

Зочин
Зочин

ОУВСангийн луйварчин хулгайчуудыг Эх орноосоо хөөн зайлуулах цаг болсон.Хаана байрладаг хулгайчууд вэ? Алаад хаячихмаар новшнууд бол ОУВС

Mongol
Mongol

Teneg Ork OYBS.n umnu huuree ulalzuulj bj hutulburt n bagtaad odoo geree gee zurchluu daraagiin sanhuujolting n chi hiih um uu

Ahmad nastan
Ahmad nastan

Хэдэн бөр төгрөгний бараа хараад цээжээ дэлдэж байн даа хөөрхий. Аргагүй л монголчууд ядуугийн туйл болжээ. ИХ-н хэдэд доромжлуулж байж

ЗОРИЛТ
ЗОРИЛТ

ЗАЙЛ ГЭЭД ХЭЛЧИХ

zochin
zochin

asuusan bol hariulah heregtei shuu dee.

Зочин
Зочин

Battulga erunhiilugch ingej balrah gej.ner hynd ni hog deer garlaa daa.ardchilsan namiin zaavraar yavj bj ene

Zojin
Zojin

Chamd ymar hamaa bn mongol ulsiin dotood ywdal hutcalgui manaihaas #### nowshoo bid ujraa oljino za

Irgen
Irgen

yaj bicheed baigaa yum be. jaahan gajigtai hun uu. zuv galiglaad bichech. esvel mongol fondoor bichech

Zojin
Zojin

Chi medhuu mongoliig zailaa ta nar hutcaa hutc

Chimgee
Chimgee

ОУВС одоо тэгээд Монголыг удирдаж бгаа юмуу манай Монгол утсан күкэлдэй юмуу тийм юм бол ерөнхийлөгч ерөнхий сайд УИХ бгаад яадгийн

Mongol
Mongol

Barag l tiim de. Iimrhuu shiidver gargadan 3 ene Jil ireh Jil 2 t bagtaad baihgui boloh n oilgomjtou bolj bna

Mongol
Mongol

Yanà da turuucheesee dungee tavij ehellee de.

зочин
зочин

МАН энэ хуулийг баталж кнопдсон 26 гишүүн сонгуульд унах нь тодорхой

Зочин
Зочин

man uah nn todorhoi bplloodooo

Оогий
Оогий

ОУВС дуугай бай. Эдний оролцсон бүх улс орон дампуурч байдаг, баттай шүү. Хэдий хоорондоо хэрэлдсэн ч монголчууд дотроо асуудлаа шийдэж чадн

Back to top button