Сурвалжилга, Нийтлэл

СУРВАЛЖИЛГА: Ундааны сав, хайрцаг, лаазыг 20 төгрөгөөр худалдаж авдаг машинуудыг хотын төвөөр суурилуулжээ

Эко бин ХХК-аас эх орондоо хуванцар хог хаягдлыг зөв боловсруулж хэвших соёлыг дэлгэрүүлэхээр RVM буюу хаягдлыг төлбөртэй хүлээн авагч машиныг ажиллуулж эхэллээ. Хог хаягдлыг бууруулах, дахин боловсруулах үйлдвэрүүдийн түүхий эдийн найдвартай эх үүсвэртэй болох зэрэг олон давуу талтай уг машиныг НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүүгийн санаачилгаар суурилуулж буй гэлээ.

Энгийнээр тайлбарлавал, иргэд өдөр тутамд уусан ундааныхаа хуванцар сав болон лааз, тараг, сүүний цаасан хайрцгийг өөрт ойр байрлах машинд хийж, эргүүлэн мөнгө авах юм.


ЯМАР ХОГ ХАЯГДАЛ ХҮЛЭЭН АВАХ ВЭ

-Хөнгөн цагаан лааз,

-Ундааны сав,

-Жижиг цаасан хайрцаг


ЯМАР ДАРААЛЛААР АЖИЛЛУУЛАХ ВЭ

Нэг. “Mongol Chat” аппликейшн татаж авсан байх

Хоёр. Нэг дугаартай төхөөрөмжинд бүтээгдэхүүний бар код уншуулна.

Гурав. Хаалт нээгдмэгц хоёр дугаартай төхөөрөмжинд бүтээгдэхүүний савыг хийнэ. Дотроо шингэний үлдэгдэл, бусад хог болон зөвшөөрөгдөөгүй савыг танихгүй.

Гэрэл зургийг: Ц.Мягмарсүрэн

Дөрөв. Түр хүлээнэ.

Тав. Сав нэмж хийх бол үргэлжлүүлэн бүтээгдэхүүний бар код уншуулна.

Зургаа. Дуусах гэсэн товч дээр дарж, QR код дэлгэц дээр гарч ирснээр түүнийг хэвлэн авна. Эсвэл шууд Mongol chat аппликейшнд уншуулна.


ДАРААХ ГАЗРУУДАД RVM МАШИН БАЙРЛУУЛСАН

-Хангарьд ордны нэгдүгээр давхар

-Улсын их дэлгүүрийн Номин салбар

-Ривер гардан хотхоны Номин салбар

-Наадам центрийн Номин салбар

-Аравдугаар хорооллын Өнөр хорооллын Номин салбар

-19-р хорооллын Номин салбарууд байгаа.

ЯМАР ХУВАНЦАР ХҮЛЭЭН АВАХ СТАНДАРТТАЙ ВЭ

Одоогоор АПУ ХХК, “MCS Coca Cola” компани, GN Beverages, Монос Хүнс, Номин ХХК зэрэг компаниудын бүтээгдэхүүний мэдээлэл уг машинд суусан байгаа.

Мөн одоогоор 1.2 литр хэмжээтэй сав буюу түүнээс том савыг авах техникийн боломж байхгүй.

Уг машины үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээллийг Эко бин ХХК –ийн захирал П.Очирпүрэвээс тодрууллаа.

БҮХ ХАЯГДЛЫГ 20 ТӨГРӨГӨӨР АВЧ БАЙНА

-Улаанбаатар хотын хэмжээнд нийт хэдэн машин суурилуулсан байгаа вэ?

-Нийт 12 машин суурилуулсан байна. Сая явж хоёрыг нь асаачхаад ирлээ.

-Машинаас гарч ирсэн QR код бүхий тасалбараар хаана хаана үйлчлүүлэх боломжтой вэ?

-Тасалбарын QR кодыг “Mongol chat” аппликейшнаар уншуулж бэлэн мөнгө болгоод өөрсдийн дансандаа авч байна. Одоогоор ямар нэгэн үйлчилгээний байгууллага гэхээсээ илүүтэй шууд бэлэн мөнгө хэлбэрээр өгвөл илүү амар байгаа.

-Гурван төрлийн хуванцар, лааз, цаасан хайрцаг гэсэн хаягдал авч байгаа. Тус бүр хэдэн төгрөгөөр үнэлж байгаа вэ?

-Туршилтын явцад бүгд адил 20 төгрөгөөр үнэлэгдэж байгаа.

-Машин хаягдлаар дүүрэхэд хэрхэн буцаан авдаг юм бол?

-Машин өөрөө хэт ягаан туяаны мэдрэгчтэй. 90 хувь дүүрээд ирэхээрээ төв сервертээ мэдээллээ явуулдаг. Мэдээлэл авсан даруйдаа очиж сулладаг.

-Энэ ондоо багтаан ахин хэдэн машин хаана суурилуулах төлөвлөгөөтэй байгаа вэ?

-Бид энэ ажил дээр нэлээд том амбицтай явж байгаа. Байршлын хувьд Нэгдүгээр эмнэлэг болон бусад эмнэлэг, сургууль, албан байгууллага, сүлжээ супермаркетууд, хөдөө орон нутгуудад ч суурилуулах төлөвлөгөө байна.

-Та бүхнээс шалтгаалахгүйгээр гарч байгаа тулгамдсан асуудал байна уу?

-Хэрэглээний шатанд ямар асуудал гарахыг сайн мэдэхгүй байна. Өөр асуудал одоогоор байхгүй л байна. Учир нь иргэдийн хэрэглээний соёлоос шалтгаалсан зарим нэг асуудал үүсэж болзошгүй байгаа. Тухайлбал, “Лүүк” нь онгойх үед янз бүрийн хог чихэх, эсвэл нэг дор хоёр, гурваар нь саваа хийчихдэг. Тиймээс бид тун удахгүй хэрэглээний зааварчилгаа бүхий анимейшн хийж, дэлгэцээр нь цацаж эхлэхээр тооцоод байна. Эхний долоо хоногт бид үндсэн механик ажиллагааг шалгаж, хэвийн ажиллагаанд оруулах туршилт явуулж байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Oyuka
Oyuka
2020-01-11 17:09

Vneheer taalagdlaa baganuurt 1g l bairluulchihwal yg boloh geed bainA

Ахмад настан
Ахмад настан
2020-01-12 11:26
Reply to  Oyuka

Ёстой зөв ажил бна. Шууд 20 төгрөг гардаг бол бүр олон хүн хийнэ дээ. Хог хаягд�##� ч багасна. Энэ ажлыг дэмжицгээе Монголчуудах

зОЧИН
зОЧИН
2020-01-11 20:27

Зөв ажил эхлэжээ. Норвегт бүх барааны үнэ дээр баглаа боодолын үнийг нэмээд зардаг. Дэлгүүрт ирэхдээ тушаагаад авоматаас мөнгөө авдаг.

Зочин
Зочин
2020-01-12 00:14

Орон нутгуудад суурилуулаач.

Таня
Таня
2020-01-17 21:24
Reply to  Зочин

Аймгийн төвүүдэд суурилуулб�##� ч мөн сайхан болно доо

Visitor
Visitor
2020-01-12 12:25

14 jiliin umnu iim mashin harj ashiglaj bailaa hugjiluus arai hotsrood bgamda

dalai
dalai
2020-01-12 21:02

bid odoo iim soyold suraltah tsag ni bolsoon

Зочин
Зочин
2020-01-13 15:23

dajgui yum bn darhiin toosgoni uildvert neg baival zuger yum bn

Уриалагч
Уриалагч
2020-01-14 00:26

Их зөв хэрэглээ бна. Гол нь л соёлтой зөв ашиглаж сурах нь чух�##� байна даа нийлэлчүүдээ.....

Зочин
Зочин
2020-01-14 01:25

сайхан юм байна гэхдээ 1.2л.. 2л байв�##� сайн б.а ам бүл олонтой болхоор дандаа том ш дээ ккккк

Таня
Таня
2020-01-17 21:21

Эх оронд маань байгаа олон тулгамдсан асуудлыг нэг цэгт шийдэж өгсөн сайхан санаачлага бүтээлч ажилд амжилт хүсье Зөв л ашиглаасай

Зочин
Зочин
2020-05-02 11:27

zov . shilen savnuudiig haana avdag ve

зочин
зочин
2022-07-16 11:35

сайн байна

Холбоотой мэдээ

Back to top button