Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын Зам тээврийн сайд ажлаасаа чөлөөлөгдсөний дараа нас барсан байдалтай олджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Зам тээврийн сайд Роман Старовойтыг ажлаас нь чөлөөлснөөс хэдхэн цагийн дараа нас барсан байдалтай олджээ. Тус улсын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ түүний цогцос машин дотроосоо олдсон гэсэн юм. Известия агентлаг эх сурвалж дурдан өнөөдөр /2025.07.08/ мэдээлэхдээ Старовойт өөрийгөө буудаж амиа егүүтгэсэн гэжээ. Түүний цогцос сумны шархтай олдсон гэж эх сурвалжууд мэдээлээд байсан юм.

Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, цагдаагийн мөрдөн байцаагчид хэргийн газар үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа хэмээжээ. Урьдчилсан дүгнэлтээр Старовойт амиа хорлосон байх магадлалтай аж. Путин Старовойтыг томилсноосоо хойш жил гаруй хугацааны дараа ажлаас нь чөлөөлөх тушаал гаргажээ. Кремлийн цахим хуудсанд нийтэлсэн тушаал дээр түүнийг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлж байгааг тодорхой зааж өгөөгүй байна.

Старовойт Путинд таалагдахаа больсон учир ажлаас нь чөлөөлсөн гэж хүмүүс ярьж байсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үгүйсгэсэн байна. Путин түүний оронд Зам тээврийн дэд сайд Андрей Никитинийг албан тушаалд томилжээ. “Vedomosti” сонин нэрээ нууцалсан эх сурвалж иш татан мэдээлэхдээ Старовойтыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг хэдэн сарын өмнө гаргасан байсан аж.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button