ЭДИЙН ЗАСАГ
“Монголын эдийн засгийн форум-2025”: Төр бодлого, чиглэлээ тодорхой байлгахыг хувийн хэвшлүүд илэрхийлэв

“Монголын эдийн засгийн форум-2025”-д төр, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцож байна. Монголын эдийн засгийн бодлого, хөгжлийн зорилт тодорхойлох хүрээнд найман асуудлаар буюу,
- Байгалийн нөөцийг хариуцлагатай, үр ашигтай ашиглах,
- Чухал ашигт малтмалын түүвэр олборлолт, ил тод зохицуулалт,
- Тогтвортой засаглал, бодлогын уялдаа холбоо, институцийн чадавх,
- Санхүүжилт, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд,
- Дижитал шилжилт, технологийн хөгжлийг дэмжих нөөц бүрдүүлэх,
- Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хөгжил,
- Сэргээгдэх эрчим хүчний экспорт,
- Эдийн засгийн өсөлтөд гадаадын хөрөнгө оруулалтыг үр ашигтай татах гэсэн агуулгаар өнөөдөр Төрийн ордонд чуулж, хэлэлцэж байна.
Форумын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цөөрүүлж, үр бүтээмжийг дээшлүүлж, эдийн засгаа хөгжүүлэх замаар эдийн засгийн төрөлжилт, ирэх 10 жилийн дотор ДНБ-ийг хоёр дахин өсгөх ёстой гэв.
Харин хувийн хэвшил, бизнесийн салбарын төлөөллүүдийн зүгээс эдийн засгийн ирээдүйн чиг хандлага, хууль эрх зүйн орчныг сайжруулахад төр илүү ойр, ойлгомжтой, нээлттэй байх нь зүйтэй гэх байр суурийг илэрхийлэв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
банкууд улс төрчдөд сонгуулиар асар их мөнгө өгдөг улс төрчид ч тэднээс мөнгө авдаг хариуд нь банкни зээлииг өндөр хүүтэи баилгаж иргэд аж ахуи нэгжииг сөхрүүлдэг эцэстээ энэ улс модоо барина