Гадаад мэдээДЭЛХИЙ

Дайны улмаас ОХУ сар бүр хүн ам зүйн статистик нийтлэхээ зогсоолоо

ОХУ-ын төрийн статистикийн агентлаг Росстат төрөлт, нас баралтын тухай статистикийг сар бүр нийтэлдэг байснаа зогсоожээ. Украины дайнд цэргүүд амь үрэгдэж байгаатай холбогдуулан ОХУ-ын хүн ам зүйн хямрал илүү гүнзгийрч байгаа үед Росстат төрөлт, нас баралтын статистикийг нийтлэхээ болив.

Түүхэндээ анхны удаа Росстат өнгөрсөн долоо хоногт статистик нийтлэхдээ төрөлт, нас баралт, цагаачлал, улс орны нийт хүн амын тоог оруулаагүй байна. Тус агентлаг энэ оны эхээр төрөлт, нас баралтыг статистикийг бүс нутгаар задалж нийтлэхээ зогсоосон юм. Хүн ам зүйч Алексей Ракша “2025 оны гуравдугаар сараас хойш ОХУ олон нийт харж болох хүн ам зүйн мэдээлэл бараг гаргаагүй. Бүс нутгийн хүн ам зүйн статистикийг нийтлэхээ бүрэн таслан зогсоож байгаа нь бүс нутгийн түвшинд хүн ам зүйн бодлого бүтэлгүйтсэний тод илрэл гэж бид үзэж байна” гэжээ.

АНУ-д төвтэй Дайн судлалын хүрээлэн (ISW) бичихдээ, сүүлийн үеийн статистик тасалдсан нь ОХУ-ын армийн хүлээж буй цэргийн өндөр хохирлыг нуун дарагдуулах гэсэн Кремлийн оролдлого хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button