Top StoriesНИЙГЭМСПОРТ

Бөхийн таамаг: Оноо, чансаа Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нарын, олны ам О.Хангай, Б.Орхонбаярын талд

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн баяр цэнгэл наадам, хүчит бөхийн барилдаан эхлэхэд хоёр хоног үлдлээ. Эл өдрүүдэд наадамчин олон, бөхийн хорхойтнууд аль нутгаас, хэн гэдэг хүчтэн өнөө жил эд хаваа гайхуулж, ес даван түрүүлэх вэ гэдэг таамгаа дэвшүүлээд эхэлсэн нь дамжиггүй.

Өнгөрсөн жил Увс аймгийн Ховд сумын харьяат Даян аварга Н.Батсуурь түрүүлж Дархан аварга цол хүртсэн бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэсэн.

Харин энэ жилийн үзүүр, түрүү бөх хэн бэ. Бид дараах таамгийг дэвшүүлж байна.

Бөхийн чансааг аль нутгийн, ямар бөхчүүд өнгөлж байна вэ

Монголын үндэсний бөхийн холбоо хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд томоохон барилдаануудад чансааны оноо олгох журмыг энэ оноос хэрэгжүүлэхээр болсон. Тодруулбал, бөхийн холбооноос баталсан цаглаврын дагуу зэрэглэл өндөртэй бөхчүүдийн чансаа тогтоох барилдааныг сард хоёр удаа, намраас хаврын улиралд нийт 16-18 удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Өөрөөр хэлбэл тухайн бөхчүүд дээрх барилдаануудад оролцсон болон давсан давааныхаа тоогоор оноо цуглуулж чансаагаа шинэчлэх боломжтой. Даваа хамаарахгүй оролцсон бол 10 оноо, харин 1-8 хүртэлх давааг 50-1500 оноонд дүйцүүлнэ. Одоогоор уг чансааг

  1. Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий /11,350 оноо/
  2. Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Улсын начин Э.Батмагнай /10,300 оноо/
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Аймгийн арслан Н.Амгаланбаатар /10,050 оноо/
  4. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Аймгийн арслан Н.Өсөхбаяр /9,700 оноо/
  5. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Аймгийн арслан Д.Алтанцоож /9,400 оноо/
  6. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр /9,100 оноо/
  7. Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Улсын начин Ч.Батчулуун /8,800 оноо/
  8. Ховд Аймгийн Буянт сумын харьяат Улсын аварга О.Хангай /8,600 оноо/
  9. Завхан аймгийн Яруу сумын харьяат Улсын заан М.Лхагвагэрэл /8,550 оноо/
  10. Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат Улсын арслан Ц.Бямба-Отгон /8,400 оноо/ нарын 10 бөх тэргүүлж байна.

Оноо, чансаа, өнгө Б.Бат-Өлзий, Э.Батмагнай нарын болон аймгийн арслангуудын талд

Оноо, чансааг харвал Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Э.Батмагнай нар найм давж үзүүр, түрүү булаалдахаар шалгарах магадлал хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл тэдний нэг өнөө жилийн үндэсний их баяр наадамд түрүүлэх нь.

Э.Батмагнай начны хувьд он гарсаар нийт 14 барилдаанд зодоглож, хоёр түрүүлж, гурав үзүүрлэжээ. Мөн шөвгийн дөрөвт нэг, наймд хоёр, 16-д хоёр удаа шалгарч барилдсан байна. Харин Б.Бат-Өлзий заан дөрөв түрүүлж, дөрөв шөвгөрч, мөн дөрвөн удаа дунд шөвөгт үлджээ. Үүнийг дурдаж буйн учир нь дээрх амжилтууд тухайн бөхийн хэр өнгөтэй байгааг илтгэх нэг үзүүлэлт болж байна. Нэмээд наадмын өмнөх бэлтгэл, тухайн өдрийн аз, од яригдана.

Тэдний араас аймгийн арслан цолтой гурван бөх дараалж, оноо чансаагаар эхний тавд жагсаж байгаа нь анхаарал татаж байна. Тодруулбал, Н.Амгаланбаатар, Н.Өсөхбаяр, Д.Алтанцоож нар заалны барилдаануудад ихэвчлэн дээгүүр даваанд барилдаж, бэлтгэл сургуулилт сайн, формтой байгаагаа батлан харуулсаар буй. Өөрөөр хэлбэл тэднийг цолоо ахиулж, улсын цолонд хүрч барилдана хэмээн таамаглаж болохоор байна. Угаас жил жилийн наадмын бөхийн таамгийг аймгийн цолтой бөхчүүд эвдэж, улам үзүүштэй, сонирхолтой болгодог.

Сүүлийн 10 жил Улсын их баяр наадамд хэн, хэн түрүүлж, үзүүрлэж, шөвгөрөв

  • 2024 онд Даян аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын начин Д.Хүдэрбулга нар шөвгөрсөн,
  • 2023 онд Улсын гарди М.Бадарч түрүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэж, Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга О.Хангай нар шөвгөрсөн,
  • 2022 онд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын арслан Б.Орхонбаяр үзүүрлэж, Дархан аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс нар шөвгөрсөн,
  • 2021 онд цар тахлын улмаас өнжсөн,
  • 2020 онд Улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, Дархан аварга Н.Батсуурь үзүүрлэж, Улсын заан Б.Пүрэвсайхан, Улсын арслан М.Бадарч нар шөвгөрсөн,
  • 2019 онд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Дархан аварга Н.Батсуурь үзүүрлэж, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарди Б.Гончигдамба нар шөвгөрсөн,
  • 2018 онд Дархан аварга Н.Батсуурь түрүүлж, Улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэж, Улсын аварга С.Мөнхбат, Улсын заан Н.Жаргалбаяр нар шөвгөрсөн,
  • 2017 онд Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, Улсын гарди Ө.Бат-Орших үзүүрлэж, Улсын заан Н.Түвшинбаяр, Улсын заан Н.Жаргалбаяр нар шөвгөрсөн,
  • 2015 онд Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, Улсын аварга П.Бүрэнтөгс үзүүрлэж, Улсын гарди Б.Гончигдамба, Улсын аварга Ч.Санжаадамба нар тус тус шөвгөрчээ. /Бөхчүүдийг одоогийн цолоор нь бичив/

Олны ам О.Хангай, Б.Орхонбаяр, Н.Батсуурь нарын талд

Онцолбол Дархан аварга Н.Батсуурь сүүлийн 10 жилд Үндэсний их баяр наадамд хоёр түрүүлж, хоёр үзүүрлэж, гурван удаа их шөвөгт үлджээ. Ингээд харвал түүнийг энэ жил дахин дээгүүр даваанд барилдах боломжтой хэмээн таамаглаж байна.

Харин олны ам түрүүлэх магадлалтай бөхөөр Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нарыг голчлон нэрлэж байна. О.Хангай аваргын хувьд заалны барилдаануудад тогтмол сайн барилдаж, наадмын өнгийг тодорхойлдог гэгддэг цагаан сарын барилдаанд хоёр дахь удаагаа түрүүлчхээд буй. Мөн тэрбээр 2022 оны улсын баяр наадамд түрүүлсэн. Харин Б.Орхонбаяр арслан хоёр удаа үзүүрлэсэн. Хэрэв өнөө жил ес даван түрүүлбэл аварга цолонд хүрнэ.

Тэдний араас Завхан аймгийн Яруу сумын харьяат Улсын заан М.Лхагвагэрэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Улсын начин Д.Амарсайхан, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Улсын харцага Б.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат Улсын харцага Н.Золбоо нар нэрлэгдэж байна.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
7 сар 9, 2025 14:13

ЗА УЛСЫН АРСЛАН ОРХОНБАЯР, УЛСЫН ЗААН ЛХАГВАГЭРЭЛ НАРТАА АМЖИЛТ ХҮСЬЕ. ТА ХОЁР МААНЬ ҮЗҮҮР ТҮРҮҮНД ҮЛДЭЖ ТҮРҮҮЛЖ ҮЗҮҮРЛЭХИЙГ БОДООРОЙ. АМЖИЛТ ХҮСЬ ХҮҮХДҮҮДДЭЭ. АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ, БАС ДАХИН АМЖИЛТ

Зочин
Зочин
7 сар 10, 2025 06:39
Reply to  зочин

Увс хүн түрүүлнэ. 100% бат�##�гаатай.

Зочинзочинзочин Зочин
Зочинзочинзочин Зочин
7 сар 9, 2025 15:59

Батсуурь гөлөг царайлаад Увсын 100 жил гэж бултах байх даа.

Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:12

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
7 сар 9, 2025 19:37

хэдэн явдаг жорлоннууд зхйл өө

Талига хошного
Талига хошного
7 сар 9, 2025 19:55

За илжиг Орхонбаяр худ шүү... энэ жил Басу, Баасанхүү, Батөлзий, Өсөхбаяр, Батмагнай энэ хэдээс нэг нь түрүүлнэ.

Онон.
Онон.
7 сар 9, 2025 22:38

Торгуудын бөх түрүүлнээ.

Холбоотой мэдээ

Back to top button