Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Украин руу шинэ зэвсэг илгээх болсныхоо дараа Путинийг шүүмжлэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.07.08/ мэдэгдэл хийхдээ Украин руу шинэ зэвсэг илгээх тушаалд гарын үсэг зурсан гэжээ. Тэдгээр зэвсгийн ихэнх нь агаарын довтолгооноос хамгаалах зориулалттай байх аж. Мөн тэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд бухимдаж буйгаа илэрхийлж, Москвад нэмж хориг арга хэмжээ тавих талаар авч үзэж байгаа хэмээжээ.

Өнгөрсөн жил сонгуулийн кампанит ажлаа хийж явахдаа Трамп ерөнхийлөгчөөр сонгогдвол Украины дайныг нэг өдрийн дотор дуусгана гэж байсан юм. Гэхдээ дайныг дуусгах гэсэн түүний хүчин чармайлт амжилт, ололт олоогүй байна. Дайныг зогсоох хүчин чармайлт нь гацсан Трамп мягмар гарагт Цагаан ордонд засгийн газрын албаныхантайгаа уулзах үедээ Путинд дургүйцэж буйгаа илэрхийлжээ.

Тэр “Би Путинд сэтгэл хангалуун бус байна. Сэтгэл хангалуун бус буйгаа бол та нарт хэлж чадна. Путин бидэн рүү элдэв хачин сонин зүйл шидэж байна. Тэр үргэлж л сайхан харилцаатай байдаг. Гэхдээ тэр нь зүгээр утгагүй үйлдэл бол таардаг” гэсэн байна. АНУ-ын Сенат ОХУ-ын эсрэг шинэ хориг тавих хуулийн төслийг дэмжсэн байгаа. Тэрхүү хуулийн төслийг маш ноцтой авч үзэж байгаа гэж Трамп нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат
Бат
7 сар 9, 2025 14:12

Хэцүү л дээ. Амерк хориг тавих тусам хар захыг Орос атгах нь бүр л нэмэгдэж хэдхэн жилийн дараа Амерк Арчигдана. Зүй нь Америкууд Оросуудад огт хориг тавихгүй харин ч хамтарч ажиллав�##� Амерк л удаан оршин тогтноно.

бөмбөг
бөмбөг
7 сар 9, 2025 20:13

Араас нь хутг�##�даг Амeрик зан

Холбоотой мэдээ

Back to top button