УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ХЗДХ-ийн сайдын санаачлан хэрэгжүүлсэн "Хүслийн хад" нээлтээ хийлээ

ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарын санаачлан хэрэгжүүлсэн "Хүслийн хад" нээлтээ хийлээ.

Монгол Улсын аялал жуулчлалын гол бүс нутаг Хөвсгөл аймагт, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, ая тухтай аялах боломжийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт нээлтээ хийлээ. Тодруулбал Хөвсгөл нуурыг жил бүр 110 мянга гаруй дотоод, гадаадын жуулчид зорьдог бөгөөд, тэдний олонх нь Хүслийн хаданд очдог гэсэн судалгаа байдаг. Тиймээс нутгийн иргэдийн нэрлэдэгээр Сомо хад нэртэй энэхүү байгалийн тогтоцыг түшиглэсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах ажлыг УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар санаачлан 2021 онд эхлүүлж байсан бол ийнхүү Хүслийн хад аялал жуулчлалын цогцолбор албан ёсоор нээлтээ хийлээ.

Хүслийн хад цогцолборын бүтээн байгуулалтад байгалийн чулуун зам, 12 жилийн бэлгэдэлт баримал, “Тэнгэрийн дусал” шүтээн, явган хүний гүүрэн гарц, завины зогсоол, амралтын тавцан, нутгийн иргэдийн гар урлалын бүтээгдэхүүн борлуулах цэг, ариун цэврийн байгууламж багтаж байгаа юм. “Жавхлант хүслэн” ХХК-ийн гүйцэтгэсэн энэхүү бүтээн байгуулалт ашиглалтад орсноор жуулчид эрсдэлгүй орчинд амарч зугаалах, хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэж байгаль эх дэлхий бохирдохгүй байх нөхцөл бүрдэж байна.

Хүслийн хад цогцолборын нээлтэнд оролцох үеэрээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Төрийн бодлогоор аялал жуулчлалыг дэмжихдээ зөвхөн жуулчин татахыг бус, түүний цаана орон нутгийн иргэдийн амьжиргаа, жижиг дунд үйлдвэрлэл, соёлын өвийн хамгаалал, байгаль орчны тэнцвэрт байдал зэрэг олон талт ач холбогдлыг давхар харгалзан үзэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа бөгөөд аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгосон хойд бүс нутагт дэд бүтцийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг татах, үндэсний болон орон нутгийн бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөх чиглэлд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдэд цаашид ч анхаарал хандуулж, хөгжлийн суурийг тавих эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө тууштай ажиллахаа илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 9, 2025 16:15

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Хэрүүлч өвгөн
Хэрүүлч өвгөн
7 сар 9, 2025 17:39

Хууль зүйн сайд гэгч нөхөр тэр хүслийн хаданд гэж дэмийрч явахаар МУ-ынхаа хууль эрх зкүйн асуудлаар ажлаа хиймээр. Юун ч сүртэй юм бэ, ичмээр.

Холбоотой мэдээ

Back to top button